“Ногоон хөгжил” зүүн бүсийн зөвлөгөөн эхэллээ
2015-06-22

“Ногоон хөгжил” зүүн бүсийн зөвлөгөөнийг энэ сарын өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотноо эхэлж байна. 

 

Зөвлөлгөөн нь Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн сайн санаачлага, тэргүүн туршлагыг солилцох, цаашид дэлгэрүүлэхэд чиглэжээ. ъ

 

Мөн аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрүүдэд орсон байгаль хамгаалах, нөөцийг тогтвортой ашиглах үйл ажиллагааг хэрэгжүүлэх оновчтой механикмыг эрэлхийлэхэд, олон талт оролцоог хангах, Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох болон эко системийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд улсын болон орон нутгийн хамгаалалттай газрын гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлын талаар хэлэлцэж, малчдын бүлэг нөхөрлөлийг байгаль хамгаалах үйл ажиллагаанд оролцуулах зорилгоор идэвхижүүлэх зорилготой юм байна.

 

Тус зөвлөгөөнд аймаг, сумдын удирдлагууд, байгаль хамгаалах малчны бүлэг, нөхөрлөл, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцож байна. 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин