”Сэтгэлийн жигүүр”хандивын тоглолт болно
2015-06-23

"Тэргэнцэртэй сайхан бүсгүй" тэмцээний ялагч Д.Цолмонгийн аялалд зориулсан "Сэтгэлийн жигүүр"хандивын тоглолт энэ сарын 26-нд Тусгаар Тогтнолын Ордны их танхимд болно.

 

Тоглолтод СТА Т.Дэлгэрмөрөн, Ц.Чулуунцэцэг, Т.Бичүү, Б.Баярцэцэг, дуучин С.Зоригт, А.Хишигдалай, Ч.Сэлэнгэ, Б.Хонгор, П.Баярцэнгэл, Мино, ОUTLAW, HONEYMOON, "Хаан хуур" морин хуурын чуулга зэрэг хамтлаг дуучид ая дуугаа өргөх юм. Мөн "Тэргэнцэртэй сайхан бүсгүй" хувцас загварын шоуны Тэргүүн сайхан бүсгүй Д.Цолмон, Авьяаслаг сайхан бүсгүй Ч.Тунгалагтуяа нар урлагийн тоглолтоо сонирхуулах аж. 

 

Тэрбээр Монгол Улсад анх удаа "Тэргэнцэртэй сайхан бүсгүй" хувцас загварын шоунд Гранпри шагнал хүртсэн юм. Энэ хүрээнд ирэх сарын 9-28-нд Итали улсын “LEO CAMP” Олон улсын хүүхэд залуучуудын төвд асран хамгаалагчийн хамт амран сувилуулах эрхийн бичгээр шагнуулсан аж. Монгол Улсаа төлөөлөн оролцоод ирэх энэхүү аялалд оролцоход хувийн бэлтгэлд шаардлагатай хэрэгцээнд нийт 8-9 сая төгрөгийн хэрэгцээ гарчээ. Иймд шаардлагатай мөнгийг олохоор урлагийнхан хандивын тоглолт зохион байгуулж байгаа юм байна.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин