МАН засгаас “хөөгдөх” үү
2015-06-23

АН, МАН-ын хамтарсан Засгийн газар ажиллаад зургаан сар болжээ. Хагас жилийн хугацаанд хамтарсан гэрээ хэрхэн хэрэгжсэнийг дүгнэх болсноо АН-ынхан өчигдөр дуулгалаа. Зөвхөн гэрээг дүгнэнэ, МАН-ыг засгаас гаргах тухай яриагүй гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар тодотгов. Гэхдээ “ходоодны мухарт” гомдол байгааг нуусангүй. МАН-ынхан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг ч заалт биелэхгүй байна хэмээн мэдэгдсэн. Бас МАН-аас өрнүүлж буй “Бид хамтдаа” аянаараа Засгийн газрын үйл ажиллагааг муулаад явж байна. Тухайлбал, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нар хэмээн нэр цохон хэлж, хамтрагчдын дунд ан цав үүссэнийг далдалсангүй. Мөн АН-ынхан “МАН-ыг Засгийн газраас гаргана. МАН-ын долоон сайдгүй байсан ч Засгийн газраа аваад явчихна” гэсэн гэх дэл сул үг олон нийтийн сүлжээгээр “тэнэж” байна. АН-ынхан хамтарсан гэрээг 50 хувийн биелэлттэй байгаа хэмээн үзэж буй. Харин энэ 50 хувь нь зөвхөн албан тушаалын хуваарилалтын биелэлт гэнэ. Ямартай ч эрх баригч нам хамтрагчдаа сэтгэл дундуур байгаагаа тодоос тод мэдэгдэж, эвгүйдвэл түлхчихнэ гэдгээ ил, далдаар цухалзуулж байна. Урьсан нэг цаг байхад, хөөх нөгөө цаг нь ирсэн бололтой.

 

АН-ын гэрээг дүгнэнэ, цаашид хамтрах эсэхээ ул суурьтай ярина хэмээн назгайрч байх хооронд МАН-ынхан түрүүлж дуугарахыг үгүйсгэхгүй. МАН долоон сайдын суудалтай, суудалгүй цааш явна хэмээн мэдэгдчихвэл АН-ынхан яаж ч чадахгүй. Яг л АН-ын 2012 оны түүхийг давтаж болзошгүй нөхцөл байдал. Сү.Батболдын Засгийн газарт АН зургаан сайдын суудал эзэлж байсан. Сонгуулийн өмнөхөн буюу 2012 он гарангуут АН Засгийн газраас гарч буйг Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг мэдэгдэж, хамтарсан намдаа нуруугаа харуулсан. Стандарт бус Засгийн газраас сонгуулийн өмнөхөн гарч хүчтэй сөрөг хүчин болсон нь өнөөгийн олон суудал авахад нөлөөлсөн тал бий. Магадгүй МАН-ынхан энэ түүхийг мартаагүй, хариугаа авах гээд бэлдэж байж ч болох.

 

Тиймдээ ч МАН-ынхан уснаас хуурай гарах аргаа хайж буй бололтой. Бурууг өрөөлөөс хайж буй мэт, “нэгдсэн төсөв 870 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Татварын орлого 1.1 их наяд төгрөгөөр тасарсан” хэмээн мэдээлэв. Хэрвээ улсын хөрөнгө мөнгөтэй холбоотой алдагдалд бусдаас бурууг хайна гэвэл эндүүрэл болно. Учир нь улсын сангийн түлхүүрийг МАН-ын хүн атгаж буй. Хамтарсан Засгийн газартай хариуцлага ярих ч МАН-ын хүн болох Сангийн сайд Ж.Эрдэнэбатын нэр цэвэр гарахгүй. Өр тавьж өрөө төлж байгаа бол тэнд Ж.Эрдэнэбатын үүрэг оролцоо ч яригдана.

 

Ер нь МАН, АН-ынханд биенээ чичлэх шаардлага байхгүй. Замын дундаас МАН найдваргүй, АН хаяагүй хэмээн салах эрх тэдэнд үгүй. Тавантолгойн төслийг АН-ынхан гацааж, Засгийн газрын төслийг МАН-ынхан унагааж байна хэмээн гомдоллох ч шаардлагагүй. Хамтрах урилгыг эрх баригч АН эхэлж гаргасан. Түүнийг нь хамтрагч МАН нь хүлээж авсан. Зургаан сарын дараа гэнэт биенийхээ тарыг таньж буй мэтээр аашилж, нэгнээ муулж суух нь хариуцлагаас зугтах гэсэн ядмагхан арга. Өнөөдөр, маргааш цаг хугацааны хувьд хэзээ ч салсан эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн, өрийг хэдэн арван тэрбумаар нь нэмсэн хариуцлагаас АН ч, МАН ч мултарч чадахгүй. Дараагийн сонгуулийг зүүдэлж, нэрээ бүтэн авч үлдэх гэж хичээгээд ч нэмэргүй. Монголын улс төрийн хоёр том хүчин болох АН, МАН-ынхан дангаараа ч, хамтраад ч улс орныг аваад явчих чадваргүй гэдгээ хангалттай харуулсан. Өнөөдөр нэгнээ гоочлох нь нэмэр дээр нэрмээс болохоос цаашгүй.

 

Тиймээс үлдсэн жил хүрэхгүй хугацааг биенээ багахан хэмлэж, “Монгол Улс дампуурсан” гэж зарлачихалгүй тэсч өнгөрөөвөл бид ч баярлана. Угаас одоо монголчуудад сонголт байгаа гэж үү. МАН засгаас хөөгдөж, АН дангаар цааш явлаа ч юу ч өөрчлөгдөхгүй. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөггүйтэй л адил.

 

В.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
ХҮН ХҮН:
МАН бол луйварчин хулгайч нарын хамгийн том үүр дараа нь АН орно НАМ Монголд хэрэгүй Монголын хөрсөнд нам гэдэг байгуулаг тохирохгүй Нүүдэлчин ахуй бол тэр чэхээрээ өөрөөн ардчил юм Нүүдэлчид бол эрх чөлөөтэй эрх чөлөөндөө хайртай хүмүүс Нам төвтэй улс төрийн тогтолцоо болд луйварчин хулгайч нарыг төрийн толгойд гаргадаг цөөн хэдэн хүн хэт баяждаг Ард түмэн нийтээрээ ядуурдаг Нутаг усаа сүүтэгдэг Уул овоогоо нураадаг Газарын баялгаа үнгүй өгдөх Төрийн байгуулгууд нь нам ах дүү төрөл төрөгсөд нутаг жалгааын байгуулаг болож луйварчин нарт үүлчэлдэг Хуулийг гууль болгосон хээл хахуулийн байгуулаг болсорн
2015-06-24
зочин:
АН сүйрсэн, улс орныг унагаасан, ард түмэн энэ намын юу хийдгийг сайн мэдэж авлаа, 2 дахь удаагаа итгэл өглөө 12 онд , дахиад л улс орныг минь унагаалаа, одоо энэ намыг зайлуулж, тараах хэрэгтэй, луйварчдын цугларал юм байна ш дээ,
2015-06-24
Зочин:
khoogood yavuul..
2015-06-24
Зочин:
АН засаг сайн ажиллаж МАН-ын тавьсан орийг дарж бутээн байгуулалт хийсэн одоо ур дунгээ огоод явж байна МАН 20 жил Монгол улсын засгийг барихдаа юу бутээсэн юм очноон км зам тавьж аймгуудийг холбосон уу хотын замыг сайжруулж тугжрэлээс бага ч болтугай гаргах зам сулжээг хийсэн уу 2.6 жилийн омно хот ямар байсанаа сана цементээр монголоо хангасан уу гэр хороололыг дахин толовлож байшин барилга эмнэлэг сургууль хэдийг барьсан харьцуулаад хар даа сохор улийнуудээ монгогуй ажил хэн ч хэзээ ч хийж байгаагуй хийх угуй шуу дээ ккк
2015-06-24
Зочин:
ene 2 namd itgehiimuu buh yum todorhoi l bn shuude.ard irgediin amdral ynheer tyildlaadaa.
2015-06-24
Зочин:
Монгол улс дампуураагуй МАН дампуурсан
2015-06-24
Зочин:
Ахиж худалч хулгайч дарангуйлагч урвагч ардчлагчид болон дотоодын дайсан хунхуузууд гэж хэлэхгүй сонсохгүй болох цаг ойртсоор!!!
2015-06-23
Ачу:
Хэрээнүүд бие биенийхээ харыг гайхав гэсэн хэлц үг санаанд бууж байна.Ард түмнээс ичиж зовох нөгөө өрөгсөн тангараг эрхэлсэн ажил улс орныг урагшлуулах хөгжүүлэх ард түмнийг амаглан тайван амьдруулах үүрэг яасан бэ??Хэрээнүүдээ?Үүнийг уншдаг бол эрхээ эдэлж байгаагаас хойш үүргээ биелүүлэх хатуу зарчимтай!Үүргээ биелүүлэхгүй ажил хийх чадваргүй мөртлөө худлаа хэрүүл хийж намдаа үйлчилж байгаа бол танагаргаасаа няцсан тул төрийн хатуу цээрлэл хүлээх юмуу амиа хорлох хэрэгтэй юм шиг надад ичгүүртэй сэнагдаж байна.Ер нь улс төрч гэсэн хулгайчуудад багач гэсэн алдаа гарагваас өрөгсөн тангараг ард түмний итгэл найдвар талаас нь хүндрүүлж ял тулгаж баймаар.Үнэнч шудрага төрийн түшээдээ ард түмэн яахаа мэдэнэ.
2015-06-23
Dandar:
MAN zasgaas gar, gar. Tsagaa bolohoor molhogchid boloh amitadtai buu niil. Harinch tus demtei baisan baih. AN tsaashdaa dampuurlaa oorsdoo zarlag. Luivarchidtai bid yaj tevchij neg ger bagtah ve?
2015-06-23
ЗОЧИН:
ҮНЭНДЭЭ АЖИЛ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ НӨХӨД ГЭНЭТ ТӨР БАРИАД БААХАН БАЛМАГДАЖ ДАРАА НЬ ШОГТОХ ШИВ. ГАДНЫ ЗӨВЛӨХҮҮД ИРЭЭД ХОТЫН ХӨРӨНГИЙГ ЯАЖ ИРГЭДЭЭС САЛГАХ АЖИЛЛАГАА МАШ ХЭРЭГЖИВ. ОДОО МОНГОЛЫН НУТАГ ЛИЦЕНЗ ГЭДЭГ НЭРИЙН ДОР АРД ИРГЭДИЙН МЭДЛЭЭС АЛЬ ХЭДҮЙН ГАРСАН, ИНГЭЖ БИДНИЙ ХӨРӨНГИЙГ ГАДНЫ НӨХДИЙН ЗӨВӨЛГӨӨГӨӨР БУСДАД ӨГӨХ БИД ХЭН Ч БИШ БОЛОХ АЖИЛЛАГАА АМАРХАН ХЭРЭГЖИВ. АН АА ГЭЖ ГАДНЫ ГАР ХӨЛ БОЛООД БАЙНА УУ.
2015-06-23
Зочин:
бүтэлгүй новшууд
2015-06-23
kaahshs:
MAN namiigaa huuj gargaad bukh buruugaa chikheed songuuld tseverkhen orood irsen ni deer. Mongoliin ard tumen teneg yum chini bid nariig oilgood dakhin 4 jil 40 oos deesh gishuun gargaya
2015-06-23
zochid:
Yamar yadargaati humuus ve ene ulsturchid. bainga zasgaa solino, nuraaana, garna orno l geh yum
2015-06-23
Зочин:
ЕНЕЕГИЙН МОНГОЛ УЛСЫНХАА БОДИТ БАЙДАЛД МАШ ТОДОРХОЙ ЗЕВ ДУГНЭЛТ ХИЙЖ ЯАЖ ХУНД БАЙДЛААСАА ГАРАХ ТУХАЙ БОДОЖ ШИЙДВЭР ГАРГАХ ЕЕР МЕХАНИЗМ МАНАЙД БАЙХГУЙ!!!! ИЙМ УЧИР ЭСВЭЛ ЗАНГИДСАН ГАР ШИГ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ЭСВЭЛ ЭНЭ НАМАР ИХ ХУРЛЫН СОНГУУЛЬ ХИЙХ ЗАЙЛШГУЙ ШААРДЛАГАТАЙ!!!! БИДНИЙ ЭХ ОРОН ЯМАР ЭНЭ ХЭДЭН НЕХДИЙН 76 НЭМЭХ нь 1 АСРАМЖИЙН ГАЗАР ТОГЛООМЫН ТАЛБАЙ ЮМ УУ???? НАМ НЭРТЭЙ БОЛГОН ПАРЛАМЕНТ, ЗАСАГТ БАЙНА УУ? БАЙНА!!! НЭГ Л ИХ АМГАЛАН ТАЙВАН БААХАН ЯРЬЖ ЦЭЦЭРХСЭН Л ХООСОН ТОЛГОЙНУУД БАЙХ ЮМ...... ЯГ НИЙ НУУГУЙ ХЭЛЭХЭД ДАРГА БОЛЖ ЗУГЭЭР ДЭМИЙ СУУЖ БАЙГАА НЕХДИЙН ЖАРГАЛ НЬ ДЭНДЭЭД БАЙНА!!!! ХУРЛЫНХ НЬ ИРЦИЙГ ХАР!!! МОНГОЛ АГУУ ИХ ТЕРИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙГАА МЭТ САНАГДАЖ ДУРГУЙ ХУРЧ БАЙНА!!!!! БЕЕН ТЭМЦЭЛ, ЕРИЙН БЕЕС БОЛСОН АРД ТУМЭН, УЛСЫН ДАНС, ЭЗЭНГУЙ ОРОН СУУЦ 30000 гээ биз дээ!!! , ЧАДВАРГУЙ БААХАН ТЕРИЙН АЛБАНЫ ОРОН ТОО БЕГЛЕГЧИД. УЛСАА БОДОЖ БАЙГАА НЬ ЯГ ХЭД ЮМ БЭ? ИЙМ БАЯН ЦАТГАЛАН БОЛСОН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧ, АВИЛГАЧ ЕЕР АРГААР БАЯЖИХ БОЛОМЖ МОНГОЛД БАЙГААГУЙ!!!!!! 100 ХУРЭХГУЙ НАМ ДАМЖИ
2015-06-23
Зочин:
Дэндуу олон даргатай орон Гуравхан сая хунээ Улс орноо ядуу еренд оруулж авч Явах гайхамшгийг узуулж байгаа терд гарсан нь баяжиж болдогийг олон жил намууд харуулсан одоо дарга жаалууд дарраагийн хоолондоо хурэх гээд жийлцэж Байна Еренхийлегч сайд нь алдаатай хийгдсэн ОТ н гэрээгээ нэмж хуульзерчиж бас негее тал даа ашигтай болгож егчихеед. Тив Улс дамнаж зугаалж явна хийдгээ хийсэн одоо жаахан цаг хожиж зугаалж авч Байна татварын хуулиар еерсдийгее челеелчихеед татвар орлого нь хэдэн тэрбумаар тасраад унэнч хэдэн компаний хаа татварын дара таар шахаж хоосруулж ийм л Сайхан ажиллаж Байна даа
2015-06-23
Төмөрөө:
Ингэж Засгаас гарах, гаргахыг зөвшөөрч болохгүй шүү. Засаг өөрчлөгдсөн тохиолдолд уруудсан унасан болгоноо явсан явуулсан гээд нөгөө нам руугаа чихэж хариуцлагаас бултах л арга
2015-06-23
Ард:
энэ уриалга гаргасан нехрийг дэмжиж б.
2015-06-23
hfhf:
МАНАЙХААН ДАРААГИЙН СОНГУУЛЬД ХАНЬ ИЖИЛ ЭЭ ХАЯЖ, ҮР ХҮҮХДЭЭ ӨНЧРҮҮЛЭЭГҮЙ. ЕСӨН БУСЫН ХҮНТЭЙ ЯВАЛДАЖ НЭР ТӨРӨӨ СЭВТЭЭГЭЭГҮЙ ХҮМҮҮСИЙГ ТӨРД СОНГОЁ. СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД АЙЛЫН ЭРХИЙН ТЭНЭГ ХҮҮХДЭЭС ЭХЛЭЭД ТАМИРЧИН, БӨХ, СЭТГҮҮЛЧ, БҮХИЙ Л ТӨРЛИЙН ХҮМҮҮСИЙГ БИД ТӨРД ГАРГАСАН ГЭХДЭЭ БИДНИЙ СОНГОСОН ТӨРИЙН ТҮШЭЭД УЛСАА ЗАСАХ НЬ БИТГИЙ ХЭЛ, БИЕЭ ЗАСААГҮЙ, ГЭРЭЭ ЗАСААГҮЙ ТУЙЛБАРГҮЙ, ТОГТВОРГҮЙ УЛС ИХ ТӨРД ШУРГАЛЖЭЭ. ХАНЬ ИЖИЛ, ҮР ХҮҮХДЭЭ ХАЙРЛААГҮЙ ХҮН МОНГОЛ ТӨРИЙГ, МОНГОЛ ТҮМНИЙГ ХАЙРЛАХ УУ? ГЭР БҮЛИЙН ТОГТВОРТОЙ, ҮЛГЭР ЖИШЭЭ Ч АМЬДРАЛТАЙ, ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ХАРИУЦЛАГАА НЭР ТӨРТЭЙ БИЕЛҮҮЛДЭГ ХҮМҮҮСИЙГ ТӨРД ГАРГАЯ! ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ ХУДЛАА ЦАРАЙТАЙ, ХУЛГАЙЧ СЭТГЭХҮЙТЭЙ , ҮР ХҮҮХЭД, ХАНЬ ИЖИЛЭЭ НОХОЙН ГӨЛӨГНӨӨС ДОР ҮЗДЭГ ХҮМҮҮС МОНГОЛЫН ТӨРД ШУРГАЛСНААР ЮУ БОЛЖ БАЙГААГ БИД БЭЛХЭНЭЭ ХАРЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТИЙМ УЧРААС ЭНЭ УРИАЛГЫГ ЦААШ НЬ ДАМЖУУЛЖ ДЭМЖИЖ ӨГНӨ ҮҮ. БИЕЭ ЗАСААД ГЭРЭЭ ЗАС ГЭРЭЭ ЗАСААД ТӨР ӨӨ ЗАС ГЭСЭН АРДЫН МЭРГЭН ҮГ БИЙ. БИЕЭ ЗАССАН, ГЭРЭЭ ЗАССАН ХҮМҮҮСИЙГ ТӨРД ГАРГАЯ!
2015-06-23
zochin:
MAN. zasgaas gar gar.daraagiin songuulid tanai namd neg ugch uzej naidbar tabihaas uur arga alga.chadahgui bol 20 ond mongoloos yabnaa yaadiin
2015-06-23
Gosha:
Ard tumen ene durakuudad uneheer gomdoj baigaa shuu de. Bid erkh chuluuniikhuu neg khesgiig ene khumuust ugch bidnii umnuus ekh orniikhoo tuluu zutge gd ITGEJ yavuulsan. 3say khun uuriin erkhhui uls turch bolokh yamar ch shaardlaggui. Argaa barj bachimdan ene durakuudiin umnuus uls turuur amisgalj ba. Ug n khiideg khiidegee khiigeed yavmaar ba. Tegvel amar amgalan, ekh oron min hugjin devjikh ni khurdan. Songuuli ugukh khereg er n baina uu. Nuguu muu durakuud l uursnduu zoriulsan neg muu khuuli shg yum khiicheed khuleej baikhad... Ene muu khuts ukhnuud khezee zailj kheviin amisgalj, uvug deedsiin suns amrakh yum bol doo....
2015-06-23
УРИАЛГА ГАРГАЖ БАЙНА ДЭМЖИНЭ ҮҮ:
МАНАЙХААН ДАРААГИЙН СОНГУУЛЬД ХАНЬ ИЖИЛ ЭЭ ХАЯЖ, ҮР ХҮҮХДЭЭ ӨНЧРҮҮЛЭЭГҮЙ. ЕСӨН БУСЫН ХҮНТЭЙ ЯВАЛДАЖ НЭР ТӨРӨӨ СЭВТЭЭГЭЭГҮЙ ХҮМҮҮСИЙГ ТӨРД СОНГОЁ. СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД АЙЛЫН ЭРХИЙН ТЭНЭГ ХҮҮХДЭЭС ЭХЛЭЭД ТАМИРЧИН, БӨХ, СЭТГҮҮЛЧ, БҮХИЙ Л ТӨРЛИЙН ХҮМҮҮСИЙГ БИД ТӨРД ГАРГАСАН ГЭХДЭЭ БИДНИЙ СОНГОСОН ТӨРИЙН ТҮШЭЭД УЛСАА ЗАСАХ НЬ БИТГИЙ ХЭЛ, БИЕЭ ЗАСААГҮЙ, ГЭРЭЭ ЗАСААГҮЙ ТУЙЛБАРГҮЙ, ТОГТВОРГҮЙ УЛС ИХ ТӨРД ШУРГАЛЖЭЭ. ХАНЬ ИЖИЛ, ҮР ХҮҮХДЭЭ ХАЙРЛААГҮЙ ХҮН МОНГОЛ ТӨРИЙГ, МОНГОЛ ТҮМНИЙГ ХАЙРЛАХ УУ? ГЭР БҮЛИЙН ТОГТВОРТОЙ, ҮЛГЭР ЖИШЭЭ Ч АМЬДРАЛТАЙ, ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ӨМНӨ ХҮЛЭЭСЭН ХАРИУЦЛАГАА НЭР ТӨРТЭЙ БИЕЛҮҮЛДЭГ ХҮМҮҮСИЙГ ТӨРД ГАРГАЯ! ХУУРАМЧ ДИПЛОМТОЙ ХУДЛАА ЦАРАЙТАЙ, ХУЛГАЙЧ СЭТГЭХҮЙТЭЙ , ҮР ХҮҮХЭД, ХАНЬ ИЖИЛЭЭ НОХОЙН ГӨЛӨГНӨӨС ДОР ҮЗДЭГ ХҮМҮҮС МОНГОЛЫН ТӨРД ШУРГАЛСНААР ЮУ БОЛЖ БАЙГААГ БИД БЭЛХЭНЭЭ ХАРЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ТИЙМ УЧРААС ЭНЭ УРИАЛГЫГ ЦААШ НЬ ДАМЖУУЛЖ ДЭМЖИЖ ӨГНӨ ҮҮ. БИЕЭ ЗАСААД ГЭРЭЭ ЗАС ГЭРЭЭ ЗАСААД ТӨР ӨӨ ЗАС ГЭСЭН АРДЫН МЭРГЭН ҮГ БИЙ. БИЕЭ ЗАССАН, ГЭРЭЭ ЗАССАН ХҮМҮҮСИЙГ ТӨРД ГАРГАЯ!
2015-06-23
Үнэн үг:
Энэ хоёр хичнээн бие биенээ хараар будаж өөрсдийгөө магтсан ч олон түмэн тарыг нь аль эрт таньсан. Эдний аман паналд ард түмэн одоо хууртахгүй байх. 2 том намын явуургүй болсны үндсэн шалтгаан нь аман дээрээ сайхан ярьдаг баг зүүсэн хувийн ашиг сонирхолд идэгдсэн хөрөнгө мөнгөний дон бологсод нуугдаж байгаад байгаа юм. Хэт баяжиж мөнгөний амтанд орогсод хар тамхинд орсонтой адил юм. Тэдний явуулж байгаа бодлого бол ченжийн бодлого монголыг зарж дуус ч байж санаа нь амарна.
2015-06-23
зочин:
хөөх хэрэгтэй
2015-06-23
kub:
ali ali taldaa sonirkhol baij bolokh yum ...
2015-06-23
Зочин:
МАН дөхүүлж байгаад тонгорчихоо мэдэлгүй дээ ккк
2015-06-23