Вьетнамын дайны гэрч яриа өгчээ
2015-06-23

Вьетнам, Лоас, Камбожийн нутагт 1959-1975 онд Вьетнамын дайн үргэлжилсэн билээ. Дайны уршгаар 3-4 сая орчим иргэн амиа алдсан. Вьетнам 1.5 сая, Лаос 1 сая, Камбож 1 сая иргэнээ алджээ. Хагас зуун жилийн өмнө болсон дайныг гэрчлэх гэрэл зураг олон төрлийн ном, сэтгүүлд нийтлэгдсэн байдаг. Дайн бүх насны хүмүүсийг хамарсан гэдгийг батлах нэгэн зургийг АНУ-ын явган цэрэг авсан юм. 1972 оны гуравдугаар сард цэргүүд зооринд хоригдож байсан 11 хүүхдийг чөлөөлсөн билээ. Эдгээр хүүхэд олон км-ийн турш хөл нүцгэн алхаж, НҮБ-ын хорогдох байранд очиж байжээ. Нэр нь үл мэдэгдэх цэргийн авсан зургийн голд 8-9 орчим насны охин ямар ч хувцасгүйгээр гүйж байгаа нь буусан байдаг. Охин хувцасгүй, нүцгэн гүйж байснаа тэрхэн үедээ мэдээгүй гэдгээ ярьжээ.

 

Түүхийн гэрч болсон гэрэл зурагт санамсаргүйгээр үлдсэн хувцасгүй охин өдгөө 53 нас хүрчээ. Тэрбээр дайны дараа эх орноо орхин гарч Канад улсад амьдрах болсон байна. “Шалдан охин” нэрээрээ олон улсад танигдсан Ким Пус “CNN” агентлагт дайны үеийн талаар болон санамсаргүй байдлаар авахуулсан гэрэл зургийнхаа талаар ярьжээ.

 

 

Ким Пус “Би дайныг үргэлж санадаг. Нүдээ аних бүрт буун дуу, тэсрэх бөмбөгний чимээ сонсогддог. Би өдөр бүр залбирч, бүх хүнийг сайн амьдраасай хэмээн хүсдэг. Биднийг цэргүүд олоход их баярласан. Биднийг тээвэрлэж явах машин байхгүй гэдгийг цэргүүд хэлсэн. Бид хол замыг хөл нүцгэн гүйж, алхсан. Бидний хөл өвдөж байсан ч эрх чөлөөний салхи биднийг зогсоож чадаагүй. Намайг явж байхад нэг Америк цэрэг миний өөдөөс буу тулгасан. Би бууг хараад уйлж, амь өршөөхийг гуйсан ч үнэн хэрэгтэй тэр буу бус гэрэл зургийн аппарат байсныг сүүлд мэдсэн. Вьетнамын нөхцөл байдал тайван болсны дараа би Канад явсан. Дараа нь түүхийн ном сэтгүүл уншиж байхдаа өөрийнхөө зургийг олж харсан. Бүх зүйл ард өнгөрсөн ч үнэнийг мартаж чадахгүй байна” гэж хэлжээ.

 

Вьетнамын дайны хохирогчдод зориулсан олон улсын байгууллагыг Ким Пус 2000 оноос эхлэн тэргүүлэх болсон юм. Засгийн газраа тэдэнд сэтгэл санааны нөхөн олговор олгохыг шаардаж, кампанит ажил зохион байгуулах болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Үнэнбат:
4 сая хүний амь насыг АНУ-аас нэхэх нь шудрага үнэнд нийцнэ
2019-06-24
ds:
Manai erh barigchdiin 3 dahi hursh dotnii naizuud shuu demii yum bichij uuriig n hurgeed alia aldavdaa!orchin ued diilj bgaa buhen manai tomchuudiin 3 dahi hursh gedeg bolson doo.bylduuch zan n dendej 3 dahi hursh gej shine ner zohiogood delhiin shivshig bolj bgaagaa medehgui l bn.
2019-05-05
Зочин:
Энэ балиар Америк гэгч улс дэлхийн өнцөг булан бүрт цусан мөр үлдээдэг. Тэр эзлэн түрэмгийлэгч дайнуудын нэг нь Вьетнамын дайн байсан. Харин тэнд навс авхуулсан даа
2015-06-24
hi:
buh humuus az jargaltai, amar amgalan, evtei nairtai, erull enh, eleg buten amidraasai gej bi bas dandaa zalvirdag
2015-06-24
hi:
buh humuus az jargaltai, amar amgalan, evtei nairtai, erull enh, eleg buten amidraasai gej bi bas dandaa zalvirdag
2015-06-24
Зочин:
Америк цэргүүд яагаад зургийн аппарат чиглүүлсэн нь тодорхой. Дайнд ядарч зүдэрч ялагдаж байгаа дайснуудынхаа зургийг авч бах таваа хангах л гэж тэр. Харин Вьетнамчууд тэр их зэвсэг техникийг эсэргүүцэж олон жил байлдахдаа бууж өгөөгүй юм. Гэтэл дайн өдөөсөн АНУ яаж байна? Вьеинамд ялж байгаа тухай тххүийг гуйвуулсан кино хийгээд л, Вьетнамд байлдаж явсан Янкуудыг Вьетнамчууд хэрхэн тамлаж байгаа тухай тэр кинонд нь гараад л. Жинхэнэ ичих булчирхайгүй хүмүүс гэж дэлхийн цагдаа гэж өөрсдийгөө боддог тэнэг Янкуудыг л хэлнэ
2015-06-24
unshigch:
zasgiin gazraasaa nohon tolbor shaardahiin orond dain odoogchoos shaardah ni unend niitsne. 1000 miangan hunii orontsog bolson tahir dutuu buh nasaaraa hunii gar harj baigaa sohor, hol gargui, gajigtai huuhed, humuusiin hohirliig dain odoogch odoo hurtel toloogui
2015-06-24
Зочин:
Shuud uildag bna shd
2015-06-23
зочин:
өрөвдмөөр юмдөө
2015-06-23