“Улаанбаатарын яриа хэлэлцээ” тогтмолжино
2015-06-23

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын II Бага хурал хуралдана. Энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох тус Бага хуралд бүс нутгийн орнуудаас гадна Европ, Америк тивийн нийт 50 шахам эрдэмтэн судлаачид оролцох сонирхолоо илэрхийлжээ. Хурлын үеэр Зүүн хойд Азийн уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын асуудлаас гадна бүс нутгийн эрчим хүч, дэд бүтцийн хэлхээ холбоо, түүний чиг хандлага, боломж бололцоо зэрэг тулгамдсан асуудлаар олон улсын нэр хүнд бүхий шинжээчид цугларч санал бодлоо солилцох юм.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын олон улсын Бага хурал  жил бүрийн зургаадугаар сард, Улаанбаатар хотноо тогтмол хуралдаж байх юм.

Shuud.mn
Сонин хачин