5005 дахь арилжааг Д.Цогтбаатар нээнэ
2015-06-23

Монголын Хөрөнгийн биржийн 5005 дахь арилжааг Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар маргааш 09.50 цагт нээх юм байна. Энэ үеэр Хөрөнгийн бирж, Барилга хот байгуулалтын яам, Монголын барилгын үндэсний ассиоцаци хамтран барилгын компаниудыг дотоодын хөрөнгийн зах зээлд өрсөлдүүлэх ажлын эхлэх санамж бичиг байгуулах юм байна.

 

Монголын хөрөнгийн бирж нь 1991 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр байгуулагдаж, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг 1995 оноос эхэлжээ. Өнгөрсөн хугацаанд нийт 1.4 их наяд төгрөгийн гүйлгээг хийсэн байна. Одоогийн байдлаар Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нийт 237 хувьцаат компани байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээ 1.436.928.399.304 төгрөгт хүрчээ.

 

Shuud.mn
Сонин хачин