Б.Наранбаатар: Хүний л амьдралаар амьдрах гээд явж байна
2015-06-24

Спортын бэлтгэлийн төвийн захирал, гавьяат тамирчин Б.Наранбаатар ажлаа хүлээлгэн өгөөд гурван сар орчим болсон.

 

Гэвч түүнээс хойш сураг тасраад байсан юм. Түүнтэй цөөн хором ярилцлаа.

 

 

-Ажлаа өгөөд багагүй хугацааг үдлээ. Ойрын үед юу хийж байна вэ?

 

-Ажлаа өгснөөс хойш амралтын байдалтай байна. Төрийн ажил чинь өөрөө их хариуцлагтай стресс ихтэй ажил шүү дээ. Тийм учраас өнгөрсөн гурван сарын хугацаанд гэртээ, гэр бүлийнхэнтэйгээ сайхан амарлаа.

 

 

-Та Төрийн албан хаагч болохоосоо өмнө чөлөөт бөхөөр амжилттай барилдаж байсан. Бөхийн бэлтгэл сургуулилтаа хийж байна уу?

 

-Хийлгүй яахав. Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багтайгаа бэлтгэл хийж байна. Гэхдээ тэмцээн уралдаанд бэлдээд байгаа юм байхгүй. Бие халаах, форм алдахгүй гэсэндээ хүчний бэлтгэл л хийж байгаа.

 

 

-Ер нь тамирчныхаа карьерыг үүгээр дуусгаж байгаа хэрэг үү. Албан ёсоор зодог тайлах уу гэж асуух гээд байна л даа?

 

-Албан ёсны зодог тайлах ёслол хийдэг юм бил үү гэсэн бодол байгаа. Гэхдээ хугацааг нь товлоогүй. Ер нь бол аливаа зүйл цаг хугацаатай шүү дээ. Өнгөрсөн жил би дүү нартаа хэлж л байсан. Нэг л өдөр би барилдахаа болино. Тэр үед дүү нар бэлэн байгаарай. Өрсөлдөнө гэдэг бол Монголд биш дэлхийд өрсөлдөхийг хэлж байгаа юм. Тэр хэмжээнд өөрийгөө бэлдэх ёстой. Мэдээж дотоодын өрсөлдөөн байна. Гэхдээ бидний өрсөлдөх талбар бол дэлхийд шүү дээ. Би хэн бэ гэдгээ Монголоос гараад таниулах хэрэгтэй. Тийм болохоор би барилдахаа больсон юм чинь дүү нар дотроо нэгийг бодож байгаа байлгүй. Миний өндөр форм алдагдаагүй, мэдрэмж буугаагүй дээр 55, 60, 66 кг-ын жинд барилддаг залуучуудад өөрийнхөө сурсан, мэдсэн бага ч гэсэн мэдлэгээ хуваалцахыг хүсч байна.

 

 

-Таныг гэр бүлээрээ АНУ-д ажиллаж, амьдрах гэж байгаа гэж сонслоо. Энэ үнэн үү?

 

-Тиймээ. Би өнгөрсөн хугацаанд Англи хэлний бэлтгэлээ дүүргэсэн. Ирэх намраас гэр бүлээрээ АНУ- руу явж, суралцах бодолтой байна.

 

МУГТ Б.Наранбаатар, жүжигчин Цэнд-Аюуш

 

-Нууц биш бол юуны чиглэлээр суралцах гэж байгаа вэ?

 

-Мэргэжил дээшүүлэхээр суралцаж байна. Би 2008 онд МУИС-ын Хуулийн анги төгссөн. 2013 онд Багшийн их сургууль төгссөн. Ерөнхийдөө боловсролдоо түлхүү анхаарч байна. Тэгэхээр хуулийн чиглэлээр сургуульд явна гэсэн үг.

 

 

-Соёл урлаг, спортын салбарын амжилтанд хүрсэн олны танил хүмүүс маань улс төр нэлээд сонирходог болжээ. Таны хувьд тийм бодол бий юу. Багагүй хугацаанд Төрийн албан хаагч байж, удирдах ажил хийлээ шүү дээ.

 

-Ер нь биеэ сайн бэлдэж, боловсролоо дээшлүүлээд эх орондоо юм хийе гэсэн бодол бий. Манай бусад залуучууд ч ийм бодолтой байгаа байх. Гэхдээ улс төр гэдэг тийм амар юм биш /инээв/.

 

 

-Таныг өөрийн хүсэлтээр ажлаа өгсний дараа, хүмүүс “Яагаад ажлаа өгөх болов” гэсэн хар, асуулттай үлдсэн. Ер нь яагаад өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн юм бэ?

 

-Засаг солигдсны дараа, бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Үүний дараа, МАХН Эрүүл мэндийн яамыг авсан. Тэгээд л бүтцийн өөрчлөлтийн улмаас ажлаа өгсөн. Нарийн зүйлийг энд ярьмааргүй байна.

 

 

-Таны хувьд хувийн бизнэс бий юу. Нууц биш бол ямар бизнэс эрхэлдэг вэ?

 

-Бий. Одоохондоо хэлээд яахав.

 

 

-Таны хувийн амьдрал, гэр бүлийн хувийн талаар янз бүрийн мэдээлэл цацагддаг. Үүнд ямар байр суурьтай байдаг вэ?

 

-Хүний л амьдрал шүү дээ. Би эхнэрээ сольсон нь зарим хүмүүст сонин л биз. Хүний амьдралаар амьдрах гээд явж байна. Үүнд эмзэглэдэггүй. Болж бүтэхгүй болоод салсан, болж бүтээд нийлсэн.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Спортынхон дундаа нэр хундгуй болсон юм чинь явсан нь дээрдээ, улс терийнхен энэ тэнэгийг юу гэж хулээж авхавдээ.,
2015-06-30
Zochin:
Ene tsendayush gej jujigchintei suuchihsan ym uu
2015-06-27
naranbaatar:
ene neg uhnanii urid shiir taadaisan yum bas avgai solinoo . Yamar teneg ni odoi huntei suudag bainaa. ter huuhen bol teneg mal tarvagan hunteii suudag baina shuu dee. Huuchin avgai ni harin odoi hunees salaad saihan l baigaa yum baina daa. ter emegteid bayar hurgie
2015-06-26
Зочин:
202.21.117.122-д чи бол чигчий хуруу.
2015-06-26
Зочин:
Эр хүн эрхий хуруу шиг жижигхэн байхаар балиар санагдаад байх юм ийм заваан жижигхэн юмыг хүн бас тоож байх юм хирээ мэдэхгүй авгай солино Энэ АНУ-д очоод хэн ч биш хэн ч энийг тоохгүй
2015-06-25
BOLG:
HALTAR AYUSH
2015-06-24