Монголын казинод тавтай морил
2015-06-24

 

Казино бол ердөө л мөрийтэй тоглоомын газар. Казино гэдэг үг итали хэлний casa буюу зуслангийн байр, зуны байшин, лаврин гэдэг утгын гаралтай. Өөрөөр хэлбэл, амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар гэсэн үг юм. Нэг ёсондоо иргэдийн төвийн үүрэг гүйцэтгэдэг.

 

Хамгийн анхны казино 1638 оны үед Венецид нээгдсэн байсан гэдэг юм байна. Тэр нь одоо ч байдаг гэж байгаа. Гэхдээ XIX зуунаас энэ үгийг хэрэглэдэг болсон ажээ.

 

Европ дахь хамгийн том казино болох Эшторил нь  Португалын Лисбон хотын ойролцоо байдаг. Ер нь тэгээд сүүлийн жилүүдэд дэлхийн хаа сайгүй том том казино бий болсон гэх юм билээ.

 

Харин яагаад казино хэрэгтэй байсан гэхээр эртний уламжлал бас ярих. МЭӨ 2300 оны үеийн Хятадын сурвалж бичигт мөрийтэй тоглоомын талаар их гардаг. Эртний Грек, Ромчуудаас эхлээд Чингисийн үеийн Монгол, Наполеоны үеийн Франц, Элизабетийн үеийн Англид ч хүмүүс мөрийтэй тоглож зугаацдаг байжээ. Үүнийг хориглосон хууль цаазыг ч тухайн үед нь гаргасан байдаг.

 

Харин өнөөдөр XXI зуун. Дэлхийн ихэнх улс оронд казино байна. Америк, Солонгос, Хятад... гээд л.

 

Монголд 1995 онд нэг удаа хууль гаргаж, “Мон Макао” гэдэг компани тендерт нь ялсан ч хууль нь төдөлгүй хүчингүй болсон. Эрхэм гишүүд тэрхүү хуулийг явуулахын тулд өмдний тэлээ зэргийг авлигад авсан ч гэдэг билүү. Тэгээд бүр гишүүдээ шоронд суулгаж байлаа. Юутай ч зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй байсан Монголын ард түмэнд казино гэдэг “Хадны мангаа” гээд танигдчихсан хэрэг.

 

Монголд ардчилсан хувьсгал ялаад даруй 25 жил боллоо. Дэлхий бидний өмнө нээгдэж, дуртай орондоо аялж, тэр хэрээр юм юмтай үзэж танилцаж, мэдэцгээж байна.

 

Үүний нэг нь казино. Яг үнэндээ казино мэдэхгүй, хаалгаар нь орж үзээгүй хүн Монголд тун цөөхөн болсон. Даанч тоо баримтгүй л болохоос...

 

2000-аад оны дундуур МАН-ын Залуучуудын холбооны идэвхтэй гишүүдийн нэг, “Хадгаламж” банкинд ерөнхий ня-бо хийж байсан Ц.Чимэдцэрэн банкныхаа 14 тэрбум төгрөгөөр казинодчихоод бөөн сүр дуулиан болж, монголчуудын  казиног үзэн ядах сэтгэлийг нэлээд хэдэн хувиар нэмээд авсан. МАН-ын баахан дарга нар казинодож байгаа нь ил болж, түүнээсээ ичээд, би байгаагүй гэцгээж, бөөн л дажин болсон.

 

Дараахан нь хоёр ч удаа Казиногийн хуулийн төсөл гарч ирсэн ч амжилт олоогүй. Хөөрхий, түүнийг санаачилсан гишүүдийг шууд л авлигач, мөрийтэй тоглоомчин, цаад гадаадаасаа маш их мөнгө авчихаад зүтгүүлж байна гээд л хардана. Яг үнэндээ эрхэм гишүүний нэр хүнд жаахан тиймхэн төвшинд очдог нь нууц биш.

 

Харин энэ жил дахиад нэг төсөл өргөн барилаа. Энэ нь гайгүй сайн явчих шинжтэй болж байх шиг. Гэхдээ л олон юм ярьж байна. Хайран Монгол Улс... Ингээд садар самуунд живлээ ч гэх шиг. Жинхэнэ зовох асуудал мөн үү, биш үү гэж асуумаар.

 

Казино сөрөг имижтэй юу гэвэл тийм. Мэдээж хэрэг, түмний хүүхдийн халаасыг сэгсэрчихээд гаргадаг газрыг хэн сайнаар хэлэхэв. Гэхдээ хэн хэдийг сэгсрүүлэхэв гэдгээ тооцоолох нь тоглогч этгээдээс л шалтгаалж таарна. Казино хэзээ ч хүнийг чихдэж аваачаад оруулчихдаггүй.

 

Ер нь Монголд казино байхгүй байлаа гээд мөрийтэй тоглоом байсаар л байгаа биз дээ. Нийтийг хамарсан маягтай жижиг гарын газрууд бол хаа сайгүй. “Нарантуул” зах дээр хүртэл байна. Тэнгис кино театрын дор автомат тоглоомын газар байна. Ийм газрууд зөндөө. Яг үнэндээ автомат тоглоомын газар гэдэг казиногийн нэг л хэсэг шүү дээ. Хүмүүс хэрэв иймэрхүү газарт очихгүй бол жижиг зочид буудал зэрэгт хэдэн цагаар, эсвэл хонон өнжин тоглоно. Хөдөө, ялангуяа зүүн аймгийнхан мөрийтэй тоглоомоороо алдартай. Таван гар суугаад л хэдэн өдөр муушигдана. Хэлбэр нь л өөр болохоос казинодож л байгаа нь тэр.

 

Томчууд бол өөр өө. Солонгос, Макао, Сингапур ниснэ. Сэгсийтэл тоглочихоод буцаад ирнэ. Бид мэдэх ч үгүй. Монголдоо бол “Гацуурт”-ын Чинбатын Тэрэлж зэрэг том амралт, зорчид буудлуудад тоглодог гэж байгаа. Бид бас л мэдэхгүй.

 

Томчуудын хүүхдүүд, бизнесмэнүүд, УИХ-ын гишүүн, төрийн сайд хүртэл тоглож байгаад баригдсан гэж хэвлэлээр мэдээлсэн байна. “Макс” Ганбаа, Эрчим хүчний сайд, эрхэм гишүүн, “Монгол шуудан”-гийн Зоригт, боксчин, Пан Азийн Лхагваа, Гишүүн байсан М.Бадамсүрэнгийн хүү... гээд Монголдоо казинодогчдын жагсаалт хөвөрнө. Баригдсан нь л эд болохоос бүгд л тоглож байгаа. Татварын дарга Б.Ариунсан Тагнуулын дарга байхдаа Солонгосын казинод тоглож байгаа “папарацци” нь хэвлэлээр гарсан. Мань эр учиргүй сандарч “Би ажлаа хийж явсан юм” гэж билээ. Энэ бүхнийг дурдаад байдаг нь “Битгий ич ээ, бүү ай...” гэх гэсэн юм. Тэртэй тэргүй хүн болгон л хийж байгаа ажил. Гадаадад козинодноо гээд ажлаас чинь халахгүй. Харин төрийн мөнгийг л үүрч аваачаад өгчихгүй  бол бусдаар таны л эрх. Яагаад гэвэл дэлхий хавтгай болсон. Бүгд л тоглож байна. Бид бүхний бахархалт жанжин Сүх хүртэл тоглодог л байсан гэсэн. МАН-ынхан уучлаарай. Сүх жанжин бол МАН-ын биш Монголын Бүх цэргийн жанжин байсан. Тэгээд бас түүхчид ингээд л ярьж бичдэг юм шүү. Түүнээс биш нэр хүндэд халдсан хэрэг огтоос биш.

 

Манайхан тоглохоороо хэдээр тоглож, хэдийг алддаг юм, бүү мэд. Харин гадаадын томчууд тоглосон талаарх мэдээллээ нэг их нуугаад байдаггүй бололтой юм. Эсвэл мөнгийг нь авсан казино тоог нь хэлдэг юм уу. Ямар ч байсан их тоонууд сонсогдох ажээ.

 

Казиногийн түүхэнд хамгийн их мөнгө алдсан хүн бол Америкийн бизнесмен Терри Ватанабе. Энэ бизнесмен зөвхөн 2007 онд “Rio”, “Ceasar”s Palace” гэсэн хоёр казинод ээлжлэн тоглоод 204 сая ам.доллар алджээ. 204 сая ам.доллар гээд төсөөлөөд үзээрэй. 2007 оны ханшаар шүү. Түүнийг казинод орж ирээд олон зуун саяар бооцоо тавин тоглож эхлэхэд бусад нь тоглоомоо орхин түүний ширээг тойрч шүлсээ залгин толгой сэгсрэн цугладаг байсан гэдэг. Ингэхээс өөр яах билээ.

 

Австралийн тэрбумтан Керри Паркер 1999 онд Их Британид ирж гурван долоо хоногийн турш казино тоглоод 28 сая доллар алдсан байна. Гэвч алдсан мөнгө нь бага санагдсан бололтой Макао, Сингапурын казиногоор хэсч рулет тоглон ахин 25 сая ам.доллар алдсан байдаг.

 

Аймаар тоо байгаа биз. Гэхдээ ямар ихийг алдаа вэ. Казино ингээд л аюултай гэхийн оронд авсан казино Монголынх байсан бол ямар вэ гээд бод л доо. Аливаа юм хоёр талтай. Сайнаар нь харвал сайн байдгийн л жишээ энэ.

 

Манайхан сүүлийн Казиногийн хуулийг нэлээд тогтож ярьж байна. Гэхдээ олны анхаарал тусгай зөвшөөрлийн 35 тэрбум, Монгол хүн Монголын казинод тоглож болох уу, үгүй юу гэдэг дээр л ихээхэн анхаарч байна. Уг нь бол арай томоор хармаар байгаа юм. Казиногийн тухай хуулийг баталснаар гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, жуулчдын тоо нэмэгдэх, эдийн засгийн хүндрэлтэй байгаа өнөө үед Монгол Улсын эдийн засгийг өсгөх орлогыг бүрдүүлэх боломжтой гэж төслийг санаачлагч Засгийн газар үзэж байгаа. Энэ үнэн. Казино, мөрийтэй тоглоомын эх орон гэгддэг АНУ-д 20 жилийн өмнө хоёрхон мужид мөрийтэй тоглоом хуулиар зөвшөөрөгдсөн, үлдсэн 48 мужид хориотой байв. Одоо байдал 360 градус эргэсэн гэхэд болно. Өдгөө АНУ-ын 48 мужид төлбөрт таавар, мөрийтэй болон бооцоот тоглоом тоглохыг зөвшөөрдөг. Мөрийтэй тоглоомын бизнес эдгээр мужуудын орлогын эх үүсвэр болоод байна. Зөвхөн Лас-Вегасийн казино жилд дор хаяж 5.5 их наяд ам.долларын ашиг олдог гэж байгаа.

 

Ерөнхийдөө хатуу журам, стандарт, зохион байгуулалттай цогц үйл ажиллагааны хүрээнд гадны улс орнууд казиногоор дамжуулан эдийн засгаа хөгжүүлэх болсон. Америкаас гадна Хятадын Макао, Хонконг, Малайз, Өмнөд Солонгос, Филиппин, Сингапур, Камбож, Австрали, Шинэ Зеланд зэрэг орнуудад казиногийн бизнес хурдтай хөгжиж байна.

 

Гэхдээ казиногийн бизнес хурдтай хөгжиж буй орнуудад биеэ үнэлэлт, хууль бус наймаа, гэмт хэрэг казино, мөрийтэй тоглоомыг хуулиар хориглосон орнуудтай харьцуулахад найман хувиар илүү байдаг гэсэн судалгаа гарчээ. АНУ-ын Атлантик-Сити хотод мөрийтэй тоглоомын бизнес хөгжиж эхлэх үед гэмт хэргийн гаралт хоёр дахин ихэссэн гэдэг.

 

Казиногийн өөр нэг муу тал нь орон нутгийн бизнест муугаар нөлөөлдөг байна. Мөрийтэй тоглоом нээгдсэн дүүргийн кафе, дэлгүүр, ресторан, үл хөдлөх хөрөнгийн агентлагууд зэрэг жижиг бизнес эрхлэгчид дампуурах нь элбэг хэмээн Америкийн шинжээчид анхааруулдаг аж. Мэдээж хэрэг, иймэрхүү муу тал байх нь тодорхой.

 

Гэхдээ Монголын хөрсөнд энэ бүхэн өөрөөр ч бууж мэднэ. Хэрэвзээ сайн судалгаатай, монголчилж чадвал Америкаас, Солонгосоос илүү ашигтай байхыг үгүйсгэх аргагүй. Яг үнэндээ өнөөдөр Монголын минь бүртгэлтэй хэдий хэрийн валют, мөнгөний урсгал гадаадын казино руу явж байгаа бол.  Энд тэнд, оффшор энэ тэр орнуудад аваачаад “булчихдаг” их хэмжээний мөнгөний урсгал наашлах ч юм билүү, хэн мэдлээ.

 

Тэртэй тэргүй үйлчлүүлэгчид нь Монголоор ч, дэлхийгээр ч дүүрэн байна. Эрэлтээ дагаж нийлүүлдэг нь зах зээлийн хууль билээ.  Тиймээс Монголын казинод тавтай морил гэе,  бултаараа.

 

Б.ДАМДИН

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Shuud.mn
Сонин хачин
Z:
Gadaaduud tgd zundoo casinotoi hugjiltei ornuud bhad, casino togloh geel mngolruu irehuuu?? Hytduud l irwel ireh bhda
2015-06-24
зомби:
1995 онд хууль баталсан гэнэ ээ алах юм аа нээрээ миний санаж байгаагаар 1996-2000 оны хооронд ардчилсан нам засаг барьж байхдаа хийсэн зүйл шдээ. Одоо дахиад л тэд засаг барьж байхдаа оруулж ирж байна. Ард түмэн харж л байгаа да
2015-06-24
Зочин:
Эрүүгийн хуулинд анхаарах зүйлс202.131.247.3 минутын өмнө Одоогийн мөрдөгдөж буй эрүүгийн хууль илүү яллах талын бодлогтой. Хүн жаахан хальтираад буруу зүйл хийчихвэл өршөөнө гэсэн ойлголт байхгүй гэтэл бас тийм чанга хууль юм уу гэхээр доод дунд шатны давтан хэргүүдэд хатуу харин нэг удаагийн том хэргүүдэд зөөөлөн ийм сонин хууль байгаа. Жишээ нь 5-10 мянган төгрөг 3 удаа хулгай хийгээд 3 удаа шүүхээр орвол давтан хэрэг, олон дахин үйлдсэн гээд хохирол гомдлыг нь харгалзүхгүй шүүд 10 жилийн ял өгнө. Тиймдээ ч 10 мянган төгрөг хулгай хийсэн хүүхэд 10 жилийн ял авсан. Харин 10 тэрбум нэг удаа хулгай хийсэн нөхөр зүгээр тэнсрээд гарах магадлал маш өндөр. Эрүүгийн хэрэгт бас мөрдөн байцаагч, прокурор, өмгөөлөгч, шүүгч гэсэн 4 бүрэлдэхүүн ордогын 3 нь яллах зориглотой. Ганцхан өмгөөлөгч нь харилцагчаа хамгаалах гэж орно гэтэл хэргийг мөрдөн байцаалтад байхад хэргийн нууц, мөрдлөгт саад учруулна гээд өмгөөлөгчийн хэрэгт танилцуулахгүй, хэргийг нь боогоод прокурорт шилжүүлэхэд л өмгөөлөгч с
2015-06-24
Зочин:
Ish neg yum bichih gej alah yumda. Heden togrog avsim boldoo zailuu hazgar Damdia
2015-06-24