Галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна
2015-06-24

Гэрэл зургийг MPA.MN

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин циркийн барилгад өчигдөр орой гал гарч, шатжээ.

 

Гал, түймрийг унтраахаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 34 дүгээр анги, Чингэлтэй дүүрэг дэх Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн аврах гал унтраах 105 дугаар анги, “Шуурхай бүлэг 105”-ын гал сөнөөгч, аврагчид ажиллаж, түймрийг унтраасан байна.

 

Галд хүн өртөж, амь нас эрүүл мэндээрээ хохироогүй аж. Одоогоор галын шалтгааныг тогтоохоор онцгой байдал болон цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна.

 

Тус барилгад Циркийн сургууль байрладаг байсан бөгөөд галын дуудлагыг тус сургуулийн жижүүр өгчээ.

 

Б.Хүлэг  

Shuud.mn
Сонин хачин
Газар:
Газрын наймаачид галзуурч бна даа.
2015-06-24