Түймрийг унтраахаар 176 хүн ажиллаж байна
2015-06-24

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Зэлт гол” гэдэг газар  энэ сарын 16-ны өдөр гарсан ойн түймэр асч байна.

 

Түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын 45 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 22 албан хаагч, Аврах тусгай ангийн 23 албан хаагч, орон нутгийн 86 иргэн, нийт 176 хүн ажиллаж байгаа аж.

 

Мөн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн нутаг “Янгаахайн-Ам” гэдэг газар энэ сарын 18-нд гарсан ойн түймрийг,  Мандал сумын Түнхэл тосгоны 5 дугаар багийн нутаг “Бяруун чулуу” гэдэг газар асч буй ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд, Хилийн 0243 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байна гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээлэв.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин