”Камертон” 20 нас хүрлээ
2015-06-24

“Камертон” хамтлагийнхан өнөөдөр 20 нас хүрлээ. Түүхийн хуудсыг эргүүлэхэд, 20 жилийн тэртээх энэ өдөр хөгжим бүжгийн коллежийн оюутан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах санал тавьснаар “Камертон” хамтлаг анх байгуулагдсан түүхтэй.

 

Рок, попын ертөнцөд тэд өөрсдийн байр суурийг эзлэн олон хит дуунуудыг эгшиглүүлсэн бөгөөд тэдний анхны уран бүтээлүүдийн нэг “18” нас дуу өнөөдрийг хүртэл залуусын дунд дуулагдсаар байгаа юм.



Хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш арван цомог гаргаж, 15 тоглолт хийж, “шилдэг поп хамтлаг”, “шилдэг бүтээл”, “Алтан микрофон” наадмын “шилдэг хамтлаг”, “шилдэг цомог”,  “Пентатоник” наадмын “шилдэг хамтлаг”-аар тус тус шалгарсан гээд тэдний шагналын буухиа үргэлжилнэ.



2013 онд тэд “Боловсрол суваг” телевизтэй хамтран “Камертон 2” шоуг 720 гаруй залуусын дунд амжилттай зохион байгуулан өөрсдийнхөө шинэ өрсөлдөгчдийг өлгийдөн авсан. “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд тус хамтлагийн продюсераар ажиллаж байгаа ба тэд  “Бид4” нэртэйгээр урлагт хөл тавин анхны цомгоо өлгийдөн авсан.

 

 

“Камертон” хамтлагийнхан бие даасан цомгуудаа гаргасан бөгөөд дуучин Д.Болд “Хайрын хүч”, “440 герц”, “Амьдралын гол дүр”, “Only one”, “Би чамд хайртай”, “Монгол поп”, “My duets”, “Монгол поп”, “Монгол поп 2” зэрэг цомгууд гаргасан бөгөөд хамгийн сүүлд саяхан “Цамцаа тайчаад шид” шинэ цомгоороо фенүүдтэйгээ уулзсан юм. Харин Эба “4th street” цомгоо 2007 онд, Мээдээ “Mi amore” цомгоо 2005 онд,  Ганаа “Дурлалын тэнгис” цомгоо мөн 2005 онд тус тус гаргаж байсан юм.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Bold:
manai mongoliin hamtlaguud odoo bolimoor ymaa 10-jil 20 -jil geed garaad ireh ymaa tag alga suragui baij bgd odoo tegeed nuguu heden huuchin duugaa naana tsaana oruulaj duulaad odoo bolio ubuu bolchood
2015-06-24