Дуучин Д.Намсрайноров уралдаан зарлалаа
2015-06-24

МУСТА дуучин Д.Намсрайноровыг хамгийн менежмент сайтай дуучин гэдэг. Тэгвэл тэрбээр сонсогчдынхоо дунд уралдаан зарлаад байна.

 

Тодруулбал, дуучин Д.Намсрайноров яруу найрагч Ч.Алтантүлхүүрийн үг, МУГЗ Т.Найданжавын ая “Сарны саруултайд” гэдэг дуугаа дүрсжүүлэх уралдаан зарлажээ.

 

Уг уралдаанд өөрийн бүтээсэн клипээр хамгийн оролцож хамгийн их лайк, шэйр цуглуулсан хүн ялагч болох аж. Бүтээлийг энэ сарын 26-ныг дуустал хүлээн авах гэнэ.

 

Түүнчлэн, уралдаанд оролцсон хүн бүрийг дуучин Д.Намсрайноров энэ сарын 27-нд нэг өдрийн аялалд урьж байгаа аж. Аялалын үеэр тус тэмцээний ялагчийг тодруулах юм байна.

 

Дээрх сонирхолтой тэмцээний тэргүүн байр эзэлсэн хүнд дуучин Д.Намсрайноров өөрийн уран бүтээлийн дээжис болон нэг сая төгрөгөөр шагнах нээ.

 

Ямартаа ч, хайртай дуучныхаа уран бүтээлийн видео клипийг хийх боломж уншигч танд олдож байна.  Иймд та бүхэндээ уралдааны болзолыг  танилцуулъя.

 

-Тавигдах шаардлага

 

Сарны саруултайд дууны стандарт 3 минут 1 секунд mp3 файлыг бүтнээр нь ашиглана.


Видео бичлэгийн чанар хамгийн багадаа 480p байна.(Гар утас, сонирхогч болон мэргэжлийн камераар авсан бичлэг байж болно)


Видео бичлэг нь тухайн оролцогчийн өөрийн өмч биш бол видео бичлэгтэй холбоотой аливаа асуудлыг тухайн оролцогч өөрөө хариуцна.


Видео бичлэг нь архи, тамхи, сурталчилсан агуулгагүй байх


Видео бичлэгийн тайлбар нь англиар байх ба 160 тэмдэгтэд багтаана

 

Видео бичлэг илгээхдээ анхаарах зүйлс:

 

Видео бичлэгийг зургаадугаар сарын 9-26 хүртэл  d.namsrainorov@gmail.com и-мэйл  хаягаар хүлээж авна. 


Видео бичлэг илгээгч нь өөрийн овог, нэр, Фэйсбүүк хэрэглэгчийн нэр, и-мэйл хаяг болон утасны дугаараа зургийн хамт илгээнэ. /Эдгээр мэдээллийг нууцалсан тохиолдолд уралдаанд оролцох боломжгүй/

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Noroviinnamtar:
Balai duu duuldag yamaanii hooloitoi shig duu gargadag
2015-06-25