Аж үйлдвэрийн сайд Японд айлчилна
2015-06-24

УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат энэ сарын 28-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айчлал хийнэ.

 

Айлчлалын хүрээнд Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын VII зөвлөлдөх уулзалтыг Токио хотноо зохион байгуулах юм. Тодруулбал, Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэх зорилгын хүрээнд энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.

 

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын талаас 60 орчим аж ахуйн нэгжийн 80 гаруй төлөөлөгч оролцоно.


Айлчлалыг зохион байгуулснаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнес, хөрөнгө оруулалт, худалдааны харилцаа өргөжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bolbosrolgui Teneg yildverin Said gej Mongolin Ner Nurtur alg
2015-06-24
Суултын засгийн сайд:
Аялаад л зугаалаад л хандаггуй ээ, харин олигтой шийд гардаггуй ээ.
2015-06-24