Улиастай –Гачууртын замд шинээр 28 автобусны буудал барина
2015-06-24

 

Баянзүрх дүүргийн 20,23,28-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11.0 км авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр  “Үйлсийн зам” ХХК ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 6 123 550 161 төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ажлыг  2015 оны 06 дугаар сарын 03–наас 08 дугаар сарын 30-ны хооронд  гүйцэтгэж дуусгана.


Ингэснээр одоогийн 7м-ийн өргөнтэй зорчих хэсгийг  8м болгон өргөтгөж , хуучин 1-ийн диаметртэй  9ш хоолойг  18,36 у/м төмөрбетон гүүрийн хамт засварлана. Мөн авто замын суурийг цементээр бэхжүүлсэн хайрган сууриар  сольж, асфальтобетон хучилт 5 см дэвсэх юм. Шинээр 28 автобусны буудал  хийх бөгөөд авто зам баруун гар талдаа гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөөд байна.


Газар чөлөөлөлт: Авто замын трассын дагууд нийт 119 объект багтсан байна. Үүнээс замын хөвөө даланд орсон хашаа 95, байшин 22, зорчих хэсэгт орсон байшин 4, путк тампр 2 байна.  


Одоогоор замын хуучин хашлагыг 6300 у/м газар хуулж зайлуулж талбайг цэвэрлэн УСУГ-аас  цэвэр усны хамгаалалтын газар  түр замыг байгуулах зөвшөөрөл авч гэрээ байгуулаад  байна. Мөн 4.0 км түр замыг  хусаж  тэгшлэн  байнгын усалгаа хийж тээврийн хэрэгслийг зорчуулж байна. НТГ болон НЗЦГ-тай хамтран  ажиллаж  зохих  тэмдэг тэмдэглэгээг  түр замд тавьж ажиллаж байна.  2.0 км авто замын хуучин хатуу хучилтыг ресакладаж 1-р үеийг хийж индүүдэж нягтруулсан.  700м газар  цементээр бэхжүүлсэн суурийн ажил хийгдэж 5 хоногийн бэхжилт явагдаж байна. 4-н цэгт шинээр хийх автобусны буудлын өргөсөлт хийгдэж хөлдөлтөөс хамгаалах үе байгуулж, 1 диаметртэй төмөр бетон хоолойн угсралтыг хийж байна. Авто замын нийт ажлын явц 21 хувьтай байна гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээлээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин