Хийлдэг гудас, завь бүү хэрэглэ
2015-06-24

Амралт, аялал зугаалганы улирал эхэлсэн энэ үед иргэд, эцэг эхчүүд бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

 

Хүүхэд багачууд урд хөршид үйлдвэрлэсэн чанарын шаардлага хангахгүй хийлдэг завин дээр сууж тоглосноос усанд осолдсон тохиолдол гарсан тул хийлдэг гудас, завийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

 

Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд, иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар 9 аймгийн 18 сум, нийслэлийн 3 дүүрэгт усны ослын 23 удаагийн тохиолдлоор 24 хүн нас барсан. Үүнээс 7 нь бага насны хүүхэд байгаа аж.

 

Баян-Өлгий аймагт “Ховд” голын усанд осолдсон /15 настай, эрэгтэй/Х-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Мөн Булган аймагт “Орхон” голын усанд осолдсон /15 настай, эрэгтэй/ Ж, “Сэлэнгэ” мөрний усанд осолдсон /57 настай, эрэгтэй О/ нарыг уснаас эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын  албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран зохион байгуулан цогцсыг олж аймгийн Цагдаагий нгазрын жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна.

 

Б.Хүлэг

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Hiildeg gudas
2017-07-19
Зочин:
Hiildeg gudas, zavi oruulj irdeg negend shahalt uzuuleh sanaatai hiirhel ene uu
2015-06-24