“Нормандын дөрвөл” уулзав
2015-06-24

“Норманд дөрвөл” буюу ОХУ, Герман, Франц, Украины Гадаад хэргийн сайд нар өчигдөр Парис хотноо уулзаж, Украины нөхцөл байдлын талаар ярилцсан тухай “ТАСС” агентлаг мэдээллээ. Тэд “Минск 2” гэрээний хэрэгжилтийн талаар ярилцжээ.

 

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “Удирдлагуудын байгуулсан “Минск 2” гэрээ Украины зүүн хязгаарт өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж буйг мэдэгдэж байна. Украины армийнхан салан тусгаарлагчдад хяналт тавихаас гадна “Нормандын дөрвөл”-ийн тусгай төлөөлөгчид ажиглалт хийж байгаа” гэсэн байна. Харин Германы Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер “Бид Минксийн гэрээний талаар гурван цаг орчим ярилцлаа. Бид “Нормандын дөрвөл”-ийн удирдлагуудын уулзалтыг зохион байгуулах асуудлаар ярилцсан ч эцсийн байдлаар тохиролцоонд хүрч чадсангүй. Учир нь “Минск 2” хүчин төгөлдөр хэрэгжиж буй” гэж мэдэгджээ.

 

Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус “Нэг нэгэндээ итгэж, буулт хийх нь гэрээний хэрэгжилтэд сайнаар нөлөөлөх болно” гэжээ. Харин Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин сэтгүүлчдэд мэдэгдэл хийгээгүй бөгөөд өөрийн твиттер хуудастаа “Зүүн хязгаар харьцангуй тайван болсон” гэж жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин