Ерөнхий сайд л ”давхар дээл”-тэй байна
2015-06-24


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийнхээ талаар Төрийн ордны “А” танхимд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хуралд УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга, Монгол Ардын намын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар оролцсон юм.

 

Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлагын хүрээнд тодорхой хуулиудыг санаачлахаа тэрбээр өмнө мэдэгдэж байсан юм. Нийт 50 шахам хуулийн төсөл санаачлахаас одоогийн байдлаар таван төсөл УИХ-аар батлагдсан, 19 төсөл боловсруулагдаж байгаа, 8 төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн, мөн 14 төслийг УИХ, Засгийн газраас өргөн мэдүүлэхээр болсон гэдгээ мэдээллийн эхэнд тодрууллаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаад Улс төрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн төслүүдээ тайлбарлалаа.  Учир нь ирэх жил сонгууль болох тул дээрх хоёр хуулийн төслийг яаралтай батлах нь маш чухал. Тухайлбал, Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнээр давхар ажилллах нөхцөлийг бүрмөсөн халахаар хуулийн төсөлд тусгажээ. Ингэснээр Ерөнхий сайд л ганцаараа давхар дээл өмсөнө. Бусад сайд нар дан дээлтэй байна.Мөн улс төрийн намуудын эрх ашгийг шууд хөндөх хуулийн төслүүд УИХ-д унавал шаардсан нэмэлтийг оруулаад, УИХ-ын даргад дахин дахин өргөн барина.  

 

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрийн бүх шатны албан хаагчдыг хариуцлагажуулах, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлж, бүх шатандаа зөвлөмжийг биелүүлэх хууль эрх зүйн зохицуулалт хийх, төрийн албан хаагчдын хийж болохгүй үйлдүүдийг хуульчлан, төрийн албыг улс төрөөс ангид байлгах зохицуулалтыг хийхээр боловсруулсан гэлээ.

 

Мөн улс төрийн албан хаагчдын эрх хэмжээг тогтоон, төрийн албан хаагчдыг олноор нь халдаг байдлыг таслан зогсоох, төрийн албаны бүх мэдээлэл олон нийтэд нээлттэй байх зохицуулалт хийж байгаа. Түүнчлэн сонгууль болохоос нэг жилийн өмнө болон шинээр Ерөнхий сайд томилогдсон нэг жилийн дотор Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахгүй байхыг хуульчилахаар тусгаж байна.

 

Төрийн албыг улс төрөөс ангид байлгахын тулд Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг хамтад нь боловсруулсан аж. Тус хуулийн төсөлд улс төрийн намуудын бүтэц, зохион байгуулалт, гишүүнчлэл, санхүүжилтийн хэлбэр, зарцуулалт, үйл ажиллагааны хүрээг нарийвчлан тогтоосон. Эдгээр төслийг өнгөрсөн 25 жилийн алдаа, оноог дүгнэн, судалсны үндсэн дээр боловсруулж байгаа бөгөөд олон нийт хэлэлцүүлэг хийх, санал бодлоо тусгах боломж бүрэн нээлттэй хэмээн Ерөнхийлөгч танилцуулсан юм. 

 

Мэдээллийн дэлгэрэнгүйг эргэн хүргэх болно.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Zail:
Saikhanbbileg zaila bi durgui
2015-06-24
Зочин:
Uvtsuu
2015-06-24
Зочин:
Yvuurhui
2015-06-24