Янукович бүх зүйлд буруутай
2015-06-24

Украины Ерөнхийлөгч асан Виктор Янукович өчигдөр Британийн “ВВС” агентлагт ярилцлага өгсөн билээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд Киев хотноо өрнөсөн “Майданы хувьсгалыг дарахын тулд цэрэг, армийнханд галт зэвсэг ашиглах зөвшөөрөл өгөөгүй” хэмээн мэдэгдсэн билээ. 2013 оны долоодугаар сард “Удар” намаар удирдуулсан 100 мянган хүн Киевийн Тусгаар тогтнолын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Ерөнхийлөгчөө огцрохыг шаардсан юм. Жагсаалыг тараахын тулд цагдаа нар хүч хэрэглэсний улмаас 120 гаруй хүн амиа алджээ.

 

Ерөнхийлөгч асан мөн Крым, Оросын эх газар нэгтсэн явдалд сэтгэл дундуур явдгаа ярьжээ. Янукович “Крымийн ард түмэн эцсээ хүртэл эх орондоо үнэнч байх ёстой байсан. Хэрвээ би эх орондоо байсан бол сонгууль болохгүй байсан. Дэндүү харамсалтай. Украин дотроосоо хагаралдсан нь Крымтэй шууд холбоотой” гэсэн байна.

 

Энэхүү ярилцлагын дараа Украины эрх баригчид дургүйцлээ илэрхийлжээ. Тус улсын Ерөнхийлөгч Петр Порошенко твиттертээ “Янукович бүх зүйл буруутай. Өөр хэн ч биш” гэж жиргэсэн тухай “ТАСС” агентлаг мэдээллээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Baraa:
Yu hiisneen harj baigaa gehdeen odoo shunch untaj chadahgui udurch yvj chadahgui amidiin tamd baigaa novsh baas .MANAHAAN ENE BOL DOHIO SURGAMJ SHUU BAT HAANII SEREMJLUULEG JALGA DOVNII UZELEEN HET IH SHUNALAAN BOLIHGUI BOL YU BOLHIIG HAJ BAIGAA BIZ CHADVARTAI HUMUUSIIG DEMJ ERDEMTEDEEN DEMJ ULS TURCHID DOLDOI DOLIGNUURUUDII TULH TEDEL GAI BOLNO
2015-06-25
Зочин:
2 nuur gargaj baisniihaa hariug avsan teneg udirdagch. uls ornoo baruunii tusgai albadiin divaajin bolgoj duraaraa durgih erh ugsun ni hamgiin tom aldaa. baruunii tusgai albad, baruund hudaldagdsan bosogchdod ulsiin hyanaltiig aldah l yum bol ali ch ulsad iim zuil tohioldoj bolno.
2015-06-24
зочин:
Энэ бол хүний адаг. өөөрийн эрх мэдлийн төлөө хүн хордуулаад, дараа нь хүн хэлмэгдүүлж, улс орноо хуваагаад утсан чинээ улаан амиа хоохойлж гадаадад дүрвэсэн арчаагүй амьтан. бүх зүйлд энэ л буруутай
2015-06-24
Зочин:
Бага байхад социализмын үед булган малгай шүүрдэг хулгайчуудыг үзэн яддаг байж билээ Янукович залуудаа малгайны хулгайч байсан Оросын тагнуулын албын ачаар ерөнхийлөгч болсон Оросын эрх ашгийг хамгаалах тодорхой Малгайны хулгайч төрийн тэргүүн болоход улс орон анархистийн нийгэм болох жамтай хойно яалтай билээ
2015-06-24
Зочин:
hoolnii sav, jagsaal tsuglaaniig shuud taraah eostoi baiv!!!
2015-06-24