Д.Нямхүүг халах бус цалинг нь хасч ”шийтгэжээ”
2015-06-24

Авлигатай тэмцэх газраас ажлын хэсэг томилогдож, авлигын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, арга зүйн удирдлагаар хангах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах сургалт зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах зорилгоор Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажилласан. 

 

Шалгалтын үеэр зөрчил илэрч Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүүд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу "нийтийн албанаас халах” хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас албан бичгийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад хүргүүлсэн юм.

 

Гэтэл Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нь Д.Нямхүүд 3 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж арга хэмжээ авсан талаар хариу ирүүлсэн байна.

 

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах шалгалтын явцад Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нь 2014 оны А/42, А/58, А/61, А/85, А/87, А/105 тушаалаар өөртөө удаа дараа нийт 5 522 304 төгрөгийн урамшуулал, Б/13, Б/26, Б/51, Б/72, Б/141, Б/161, Б/202, Б/228, 2015 оны Б/5 тушаалаар өөртөө удаа дараа нийт 3 125 154 төгрөгийн илүү цагийн хөлсийг тус тус олгож, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...өөрийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргахыг хориглоно”, мөн хуулийн 8.1-д заасны дагуу “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн Мэдэгдэл” гаргах үүргээ хэрэгжүүлэлгүй зөрчлийг удаа дараа гаргасныг тогтоож байжээ.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
jiriin neg alban haagch baisan bol odiid halagdaad zogsohgui shuuhed duudagdaj bgaa sh de. Iim l shudraga humuus shuudee 3sar 20hiviar buuruulaad asuudal haagdaa
2015-06-25
zochin:
Haldvartin hvvhnvvdiig ergvvlj duusaa bailgvi achilchiddaa ilvv tsag bichij butsaaj huraaj avdag gesen uchnuun say tugrugiin asuudal yrigdana 3 say ineed hvrgechihlee ATG uurhaig ni uudalj chadalgvi ungurch de
2015-06-24
хүүхэн эргүүлдэг нямхүү:
улсын их хурлын гишүүн Гардихүүгийн баярсайхны бууны нохой болохоор тэр шүү дээ
2015-06-24
даваахүү:
Arai chdee ajilchdiinhaa tsaling tavij chadahgui baij
2015-06-24