МАХН нэрээ сэргээсэн баяраа тэмдэглэв
2015-06-24

Өнөөдөр МАХН үүсгэн байгуулагдсаны 94 жил, нам нэрээ сэргээсний 4 жилийн ойн баярын өдөр аж. МАХН-ын баяраар намын дэд дарга Ц.Цолмон, Д.Тэрбишдагва, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, УИХ-ын дэд дарга Л.Цог, Өргөдлийн байнгын хорооны дарга З.Баасанхүү, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ болон нарийн бичгийн дарга нар болон нийслэл, орон нутгийн гишүүд дэмжигчид  оролцлоо.

 

Баярын арга хэмжээг нээж Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба үг хэлсэн. Тэрбээр “Асар их түүхтэй МАХН-аа цааш нь үргэлжлүүлэн авч явах хувь тохиол бидэнд ноогдсон. Одоогоос дөрвөн жилийн өмнө бид нэрээ сэргээж авахын тулд саад бэрхшээлийг даван туулсан. Тэр саад бэрхшээлийг даван туулахад гишүүд дэмжигчидийн минь тус дэм асар их байсан. Шударга ёс, сайн сайхныг бүтээн бий болгохын тулд нэгдсэн бидний зам дардан биш ч та бүхэн, ард түмнийхээ дэмжлэгээр бид саад бэрхшээлийг даван туулсаар байна. Энэ өдөр бол бидний, та бүхний баярын өдөр. Та бүхэндээ баярын мэнд хүргэе” гэлээ.

УИХ-ын  дэд дарга Л.Цог энэ үеэр “Одоо Монгол Улсад бүртгэлтэй намуудын дотроос МАХН хамгийн их түүхтэй, байгуулан гавьяатай, шударга үнэний төлөө чин зорилготой нь. Тиймээс би энэ намын төлөө, үнэт зүйл болсон ард түмний төлөө тэмцэж ирлээ. Гишүүд дэмжигчидийнхээ итгэлийг алдахгүй өнөөг хүртэл ажиллаж чадаж байгаа гэж итгэж байна. Одоо бид Засгийн газарт цөөхөн байгаа. Цаашдаа зорилгоо биелүүлэхийн төлөө бид улам илүү шаргуу ажиллах ёстой гэдгийг хэлэх байна” гэв.

 

Баярын арга хэмжээний үеэр МАХН нийслэл, орон нутгаас 200 гаруй хүмүүсээр хүрээгээ тэлж гишүүнийх нь батлахыг гардуулан өгсөн юм.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
novshiin enkhbayr:
Enkhbayar-iin bugsiig doloogch novshnuud.
2015-06-24