Өнөөдөр болох зарим үйл явдал
2015-06-25

09.00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Музейн сан хөмрөгийн бүртгэл, хадгалалт хамгаалалтын байдал, Ургамал хамгаалах химийн бодис импортлох, хадгалах, худалдаадах үйл ажиллагаа эрхлэгчдийг шалгасан тухай, Сүү сүүн бүтээгдэхүүн болон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлд, Малын эм ханган нийлүүлэх байгууллага, мал эмнэлэгийн эмийн сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн нээлттэй хэлэлцэнэ.

 

09.00 цагт НИТХ-ын ээлжит 28 дугаар хуралдаан Хангардь ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ.

 

09.30-13.00 цагт “Барилгын цонхны сонголт ба чанар” сэдэвт уулзалт зөвлөгөөн  Corporate зочид буудлын 5 давхарт хурлын танхимд болно.

 

09:30 цагт Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хурал Стандартчилал, хэмжил зүйн газар болно.

 

10.00 цагт  Хууль зүйн яам, Эрүүл мэнд спортын яам, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн газруудтай хамтран хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх олон улсын өдрийн хүрээнд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд “Мансууралгүй ирээдүй” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулна.

 

10.00 цагт МҮХАҮТ-ын 404 тоот хурлын зааланд МҮХАҮТанхим нь МУИС-ын Бизнесийн сургуультай хамтран ажиллахаар харилцан тохиролцож санамж бичиг үйлдэнэ.

 

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд “Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-ын гишүүд мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН) өөрийн намын байрандаа хэвлэлийн бага хурал зарлажээ.

 

12.00 цагт БОНХАЖЯ-ны “Хаан” танхимд “Цэвэр орчин” аяны хэвлэлийн бага хурал зарлаж байна.

 

16:00-20:00 цагт Америкийн уран бүтээлч Шаовэй Ванг (Xiaowei R. Wang)-ын удирдсан олон нийтэд чиглэсэн урлагийн, дөрвөн төслийн нээлттэй үзэсгэлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

 

14:30 цагт  Мьянмар улсын ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар болон бүх шатны гүйцэтгэх засаглалын төлөөлөл , Мьянмар улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газар зэрэг байгууллагуудаас нийт 38 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид  Нийгмийн даатгалын ерөнхий газар дээр ирж мэдээлэл хийж санал солилцоно.

 

17.00 цагт Залуучуудын холбооны Хууль эрхзүйн хороо хуралдана.

Shuud.mn
Сонин хачин