“Улаанбаатарын яриа хэлэлцээ” өнөөдөр эхэлнэ
2015-06-25

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын II Бага хурал өнөөдөр 09.00 цагт эхэлнэ. Гадаад хэргийн яамны Зөвшилцөл танхимд болох бага хуралд бүс нутгийн орнуудаас гадна Европ, Америк тивийн нийт 50 шахам эрдэмтэн судлаачид оролцоно.

 

Энэ үеэр уламжлалт болон уламжлалт бус аюулгүй байдлын асуудлаас гадна бүс нутгийн эрчим хүч, дэд бүтцийн хэлхээ холбоо, түүний чиг хандлага, боломж бололцоо зэрэг тулгамдсан асуудлаар санал солилцоно. Бага хурал маргааш өндөрлөнө.

 

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгын Олон улсын II Бага хурал жил бүрийн зургаадугаар сард уламжлал болон зохион байгуулагдах юм.

 

Shuud.mn
Сонин хачин
olpol:
heleltsee yu heleltseer uu?
2015-06-25