Ирээдүйгээ донтолтоос аваръя
2015-06-25

Хотод үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомын буюу бидний хэлж заншсанаар РС тоглоомын газруудад дүүрэн хүүхэд залуус. 20, 30, 50, 60 компьютертэй байсан ч бүгд эзэнтэй. “Чи түүний араас яваач дээ. Одоо ингэ, тэг. Хамгаалаач п... минь, өө х... минь” гэх мэтээр харааж, цагдаагийн ажилтнууд шалгалт хийж буйг ч үл тоон тоглоомондоо улайрна. Цагдаагийн ерөнхий газраас интернет кафе, цахим тоглоомын газруудыг шалгах удирдамжийн дагуу Улаанбаатар хотын цагдаагийн газрын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг цахим тоглоомын газруудыг шалгах багийнхантай хамт явахад иймэрхүү дүр зурагтай олон таарсан.

 

Энэ сарын 11-19-ний хооронд өрнөсөн шалгалтад интернет кафе, цахим тоглоомын газар ажиллуулж буй 298 газар шалгалтад хамрагджээ. Тэдний 91 нь албан ёсны зөвшөөрөлтэй буюу ХХЗХ-оос олгодог бүртгэлийн гэрчилгээтэй байжээ. 164 нь зөвшөөрөлгүй буюу журамд заасан хориглосон байршилд үйл ажиллагаа явуулж байсан аж. Зөрчилтэй газруудад цагдаагийн байгууллагын албан мэдэгдэл хүргүүлэн, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгох арга хэмжээ авснаас гадна 44 газрын үйл ажиллагааг зогсоосон байна.

 

Тэднийг зохицуулдаг ганцхан журамтай

Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах ганцхан журам бий. Тэр нь 2013 онд Засгийн газрын 410 дугаар тогтоолоор баталсан “Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах журам”. Уг журамд зааснаар ХХЗХ, ЦЕГ, ОБЕГ, МХЕГ болон хүүхдийн байгууллага хамтран хэрэгжүүлж, хяналт тавих ёстой. Гэвч энэ журам цаасан дээр батлагдсан шигээ төгөлдөр хэрэгжихгүй байгаагаас гадна зарим талаар өнөөгийн нөхцөл байдалтайгаа төгс зохицож чадаагүйг албаны хүн онцолж байсан.

 

Уг нь журамд интернет кафе, цахим тоглоомын газар нь тусдаа үйл ажиллагаа явуулна гэж заасан. Гэтэл шалгалтад хамрагдсан газруудын 11 нь цахим тоглоомын газар, интернетийн үйлчилгээг давхар үзүүлдэг байжээ. Шалгалтын үеэр зарим цахим тоглоомын газарт хөвгүүд тоглож, охид интернетийн үйлчилгээ авч байхтай таарсан нь үүнийг илтгэнэ.

 

Мөн журамд “орон сууцны суурийн буюу зоорийн давхарт үйлчилгээ явуулахыг хориглоно” гэжээ. Гэсэн чинь суурийн давхар нь үйлчилгээний зориулалттай баригдсан барилгад цахим тоглоомын газар ажиллуулахаар иргэд зөвшөөрөл хүсэхэд зөвшөөрөл олгогчид журмаа баримталж өгөхгүй гэдэг аж. Түүнчлэн зөвшөөрөл хүсэгчид албан байгууллагын эсвэл үйлчилгээний зориулалттай барилгын суурийн давхарт үйл ажиллагаа явуулж болохыг асуудаг гэнэ. Зарим тохиолдолд хориглосон байршилд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг мэргэжлийн хяналт, онцгой байдлын газраас олгочихдог нь асуудал болдог аж. Энэ мэтчилэн журмын тодорхойгүй байдал нь зөвшөөрөл олгогч болон иргэдийн ажлыг хүндрүүлж байгааг онцолж байсан. 

 

Тэгэхээр зөвшөөрөлтэй нэрийн дор дур зоргоороо үйл ажиллагаа явуулж буй цахим тоглоомын газруудыг цэгцлэх, зөвшөөрөл олгож буй газрууд журмаа дагах, зарим тохиолдолд биелэгдэх боломжгүй журмыг эргэж харахад эрх бүхий холбогдох байгууллагуудын оролцоо хэрэгтэй байна гэж Улаанбаатар хотын цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, хошууч Т.Ариунтуяа ярьсан.

 

Тоглоомын газар & Буфет

 

 

Ширхэгийн хоол, ус, ундаа, зайрмаг, амттан худалдаалж байгаа цахим тоглоомын газар, буфет эсэх нь ялгагдахгүй газрууд олон байсан. Дотроо хоол, ундтай тоглогчид өлсөж, цангахгүй удаан тоглоно. Зарим нь хононо. Энэ нь бизнес эрхлэгчийн хувьд шилдэг санаа байж болох ч болохгүй ажил. Тэд тэнд тоглогчдын эрүүл мэндэд заналхийлж байгаагаа үл тооно.

 

Хэд хэдэн газар журам зөрчиж, “хоёр цагаас илүү тогловол урамшуулалтай” гэж мэдээллийн самбартаа бичсэн байгаа харагдсан. Цагдаа нар сануулга өгч, болиулсан ч тэдний үгэнд орох эсэх эргэлзээтэй. Уг нь цахим тоглоомыг нэг удаа хоёр цаг л тоглох ёстой. Түүнээс илүүдвэл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжлийн эмч нар хэлдэг. 

 

Бодоход өдөржин компьютерын товчлуур “нүдсэн” гараараа, хөргөгчинд хэд хоносныг мэдэхгүй пирожки барьж идэнгээ хийжүүлсэн ундаа уугаад, урамшууллын цагаараа үргэлжлүүлэн тоглож, донтон тоглоомын газар хонож байгаа хүүхэд, залуус эрүүл мэндээрээ хохирохгүй байна гэж лав үгүй.

 

Хэд нь хэрэггүй тоглоомд донтож яваа бол

 

 

Гурван сая хүнтэй Монгол Улсын нэг сая гаруй иргэн нь Улаанбаатар хотод амьдардаг. Тэдний тал хувь нь хүүхэд. Тэгтэл тэнд 253 цахим тоглоомын газар, 45 интернет кафе ажиллаж байна. Хэтэрхий олон. Зөвхөн Сүхбаатар дүүрэгт гэхэд 59, Баянгол дүүрэгт 60 цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулдаг гэх судалгаа гарчээ. Ерөнхий боловсролын сургуультай хаяа залгасан цахим тоглоомын газруудад сурагчид дүүрэн. Уг нь 9-16 насны хүүхдэд цахим тоглоомын газар үйлчлэх журамтай. 11 дүгээр хороололд байрлалтай нэгэн цахим тоглоомын газар бага насны 10 орчим хүүхэд тоглож байсан. Цагдаагийн албан хаагч “та нар 9 нас хүрсэн үү” гэж асуухад цахим тоглоомын газрын ажилтан эмэгтэй “9 нас хүрсэн хүүхдүүд. Зарим нь манай байранд амьдардаг юм. Эцэг, эхийг нь ч танина” гэж мундагдсан. Гэхдээ багачууд есөн нас хүрээгүй нь илт. Тэдэн шиг хөвгүүн өнөөдөр сургууль нь амарчихсан хийх юмгүй, тоглох газаргүй, харгалзах хүнгүй, цахим тоглоомын газар тоглож, хэрэггүй тоглоомд донтож явааг мэдэхгүй.

 

1000-2000 хүүхэдтэй ерөнхий боловсролын сургуулийн хэдэн хүүхэд цахим тоглоомд донтож, магадгүй СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж, сэтгэлзүйч, эмчээс байнга зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэж байгааг ч мэдэхгүй. Учир нь үүнийг судалсан судалгаа байдгүй аж.

 

Хэдэн хүнтэй, хэдэн хүүхэдтэй нутаг дэвсгэрт хичнээн цахим тоглоом, интернет кафе байлгаж, одоогийн эмх замбараагүй байдлыг цэгцэлж, зохицуулах боломжтойг ч мэдэхгүй. Үүнийг хэн ч тооцоолж үзээгүй. Цахим тоглоомын үйл ажиллагааг зохицуулах ердөө ганцхан журам бийг, хоёр жилийн өмнө батлагдсан тэр журам төгс биш, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгааг дурдсан. Тэгэхээр энд бодлого тодорхойлогчид эрх бүхий байгууллагуудын анхаарал, дорвитой арга хэмжээ хэрэгтэй байна. 

 

Засгийн газрын 11-11 төвд иргэдээс цахим тоглоомын үйл ажиллагаатай холбоотой олон гомдол, санал ирдэг гэдгийг эх сурвалж хэлсэн. Иргэдийн саналыг хүлээж аваад, холбогдох байгууллага, эрх мэдэлтэнд хүргэдэг тус төвд очсон тэдгээр гомдол, санал хаагуур өнгөрөөд байна вэ? Энэ бол хүүхэд, залуусын эрүүл мэнд, мэдлэг боловсрол болоод улсын хүн амын хөгжил, нийгмийн сэтгэхүйтэй хамааралтай санал шүү дээ.

 

Хяналтгүй, анзаарагдахгүйгээр тоглосоор, донтсоор

 

Цахим тоглоомд донтсон нэгэн хүү тоглох мөнгө олохын тулд гэрийнхээ эд зүйлийг хулгайлж зараад байна гээд эцэг, эх нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн тохиолдол байдаг. Тэд дэндүү оройтсон тул цагдаа тусалж чадахгүй. Харин сэтгэлзүйч эсвэл СЭМҮТ-ийн эмч тусална. Энэ мэтчилэн цахим тоглоомд донтсон хүүхдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг СЭМҮТ-ийн Хүүхэд өсвөр үеийн тасгийн эмч хэлж байсан. Мөн “Тэдгээр хүүхдэд үндсэн эмчилгээ болох сэтгэл заслаас гадна биеийн эсэргүүцэл сайжруулах, шаардлагатай үед тайвшруулж нойрсуулах эмчилгээг хийдэг. Хүүхдүүд 10-14 хоногийн хугацаанд хэвтэн эмчлүүлээд бүрэн эдгэрдэггүй ч аливаа зүйлд донтохын бурууг ойлгож, хөндийрөх аргаа олоод гардаг. Харин цаашид тоглох эсэх нь тухайн хүүхдийн хичээл зүтгэл, гэр бүлийн орчин, багш болон найз нөхдийн хандлага, уруу таталтад өртөх зэргээс шалтгаалдаг” гэж хэлсэн.

 

Харин хэвтэн эмчлүүлэгч 15 орчим настай хөвгүүн “PC-д донтоод эмчилгээ хийлгэхээр ирсэн. Байнга тоглодог байсан болохоор нүдэнд харагдаад хэцүү байсан ч эмчилгээ хийлгэж, сэтгэл засалд явснаар тоглоомоо бодох нь арай гайгүй болж байна” гэж ярьж байсан юм.

 

Энэ төрлийн тоглоомд 10-18 насныхан буюу бага болон өсвөр насныхан илүүтэй донтдог ч тоглоомын төрөл зүйл график эффект сайжрахын хэрээр тоглох насны хүрээлэл нэмэгдэж 25-30, зарим тохиолдолд 40 насны хүмүүс ч донтон тоглох болжээ. Цахим тоглоомыг тасралтгүй 6 сар ба түүнээс дээш хугацаанд, нэг тоглохдоо 2 цагаас илүү тоглодог бол донтох эмгэг түвшинд хүрсний илрэл аж. Донтсон хүнд худлаа ярих, хулгай хийх, бусдыг уруу татах, уруу татагдах, ааш зан нь эвдрэх, айх мэдрэмжгүй болох, хий юм хардаг болох, мэдрэлийн хэт ядаргааны улмаас нүүр, ам нь татах зэрэг шинж тэмдэг илэрдэг гэж мэргэжилтэн ярьж байна.

 

Австрали улсад цахим тоглоомын уршгаар 50 гаруй хүн амиа алдсны улмаас улс даяар судалгаа явуулж, тоглоомд донтогчдыг илрүүлээд зогсохгүй, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан олон тооны цахим тоглоомын газрыг хааж байсан. Түүнээс хойш сүлжээний эрх мэдлийг Засгийн газар нь хариуцан ажиллах болжээ. Мөн манай урд хөршид цахим тоглоомыг хориглодог байна. Бас хаалгүй, хориглолгүйгээр тодорхой хяналтын системийг хэрэгжүүлэн, зөв хандлагыг төлөвшүүлж буй орнууд ч бий.

 

Харин манайд хүүхэд, залуус тоглосоор, донтсоор байна. Хяналтгүйгээр, анзаарагдахгүйгээр. Захын  цахим тоглоомын газарт ороход мэдлэг боловсрол, ирээдүйнхээ төлөө хийж бүтээх, сурч боловсрох цаг хугацаагаараа тоглож суугаатай таарна. Монголын ирээдүйн оюун санаа алаан хядаан, дайн байлдаантай тоглоомын дэлгэцэнд автаж, тэдэнтэй өнжин, хонон “тулалдаж” сууна. Өнгөрсөн хойно ч хашгирч, халаглахгүйн тулд тэднийгээ аваръя.

 

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин
Unen:
Hooe ter erh ashigaa boolgood bgaa nuhduud ta nariin huuhduud chin pc toglood suryetei bolood gerte orood irvel yaahuu, 1 ih gadaad yarisan humuus, hytadad togloomiin gazriig zarim hotod n yruusuu bdaggui yum, 1 l ih mungu oloh gsn amin huviin bodoltoi llruud.
2016-12-26
Б. Буд-д:
Худал суртал ухуулга хийж тархи угаахаа боль. Эсвэл авилгал авах замаа сайжруулж буй хэн нэгний захиалгаар энийг хийгээд байна уу? 2цаг тоглоод сууж байгаа хүнийг хөөж босгох уу? Энэ чинь хүний хүүхдийн эрхийн асуудал. Хэн ер нь шөнө хонуулахыг хориглоод байгаа юм бэ? Game Arena-ын хэдэн нөхдүүд монополдох гээд иймэрхүү юм хийгээд байна уу? Та нарын хийж буй үйлдэл, журам чинь дандаа хүний эрхэнд халдсан зүйл байна. Ямар архи ууж гудманд танхайраад байна уу? Гэрээсээ хулгай хийгээд байгаа бол гэр бүлийн асуудал ш дээ. Бусдад болон нийгэмд нялзаахаа боль. Чадахгүй бол монголоос зайлаад бусад оронд яаж үйл ажиллагаа явуулдагыг нүдээр үз! Хууль дүрэм журамыг олон нийтийн эрх ашиг дээр туулгуурлан тогтоодог болохоос хэн нэг малын санааны зоргоор хийдэг зүйл биш. Хэн нэгний амин хувийн эрх ашгийн төлөө хийгээгүй л юм бол сонин л байна даа хө.
2015-06-26
Зочин:
tom pc nuud n cholootei honuulj bdg shdee ted olon comoo sul bailgahguin tul hen heden tsagaar togloj bgaa ogt hamaagui bairnii 1 davhar geed ad uzjeh ymaa tegvwl ene olon bairnii 1 davhart bgaa guanz pub busad ymaa yaahiin
2015-06-25
Gvimon burah yuma ene setgvvlch...:
E-Sport geed delhii dayar hugjij baigaa zviliig ingej tashaa medeelel hiih gejdee... Odo mergejliin E-sportiin tamirchin belddeg Ih surguulin huwiar hvrtel gartsan tsag ve... Hvnii anhaarliig tataj hvn amitniig muulsan mal setgvvlchded yu ch helehewde
2015-06-25
toot:
tor ooroo sain ajillah heregtei bna niiter n homrgoloh bish tus bur deer n asuudaliig shiideh heregtei honuulsan gazar deer n turiin baiguulaga n ochood avilgaa avna,zuvshuurul uguh gej bas avilga nehne bidnii umnuus duugardag gazar baihgvi.deer n hevlel medeeleleer eldeveer muulna.
2015-06-25
malnuud:
hvvhdiin park-1 togloom-4000-5000.kino teatr-6000 geh metchilen ochih gazar b.na uu.baigaa gants parkiinh n gazriig bulaagaad zarchihna
2015-06-25
ardchilal haana bna:
ingej l niigem dayar muu nertei bolgoj baigaa wm da.shunujin ajilladag arhinii gazraa hinaj chadahgvi baij
2015-06-25
Зочин:
Mash olon huuhed zam teever, tamhidalt, etseg ehin garin shuus bolj bna. Tur yu hiisen yum? Etseg ehig ni torgood shiitgeh tsaashlaad huuhdiig uls asran hamgaalah yamar mehanizm bnaa?
2015-06-25
Зочин:
SETGUULCH ARDCHILSAN NIIGEMINHEE UNEN MUN CHANARIG OILGOHGUI BNA. ASUUDAL YUND BNA VE? Ard irged sotsiolizmin ue shigee setgelgeetei bna. Ur huuhdedee nohoi shig handaj haraa hyanaltgui yavuulj anhaaral halamjindaa bailgaj chadahgui bol ene neelttei niigemd busdaas buruu neheh hereggui. Ardchilsan orond etseg ehed handsan huuli mash changa. Tend 13 nas hureegui huuhdiig etseg ehin haraa hyanaltgui kino, gudmaar alhah ch horiotoi shuu. Uchraa medeh tsag ni bolsoon. Ene 25 jild ene tald tur yuch hiisengui deer ni etseg ehed huuli erh zuin hariutslaga tootsoh yamarch zuil alga. Ingeed yavaad bh uu?
2015-06-25
Зочин:
Mash olon huuhed zam teever, tamhidalt, etseg ehin garin shuus bolj bna. Tur yu hiisen yum? Etseg ehig ni torgood shiitgeh tsaashlaad huuhdiig uls asran hamgaalah yamar mehanizm bnaa?
batuk:
Harinch arhi uuj tamhi tataj gaduur demii tenej bar savand ordnoos l deer shu dee
2015-06-25
IRGEN:
MONGOLD YM BOLGONIIIG HAAAJ BOOOH YMAAAAAA TER CH BOLHGUI ENE CH BOLHGUI mongold bussines hiih hamgiin taagui orchin
2015-06-25