Обама барьцаалагчдад мөнгө төлөхийг зөвшөөрөв
2015-06-25

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хэт даврагч, зэвсэгт бүлэглэлд барьцаалагдсан иргэдээ суллахын тулд хэлэлцээр хийж, мөнгө төлөхөд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Цагаан ордон хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ аюулгүй байдлын үүднээс “иргэд барьцаалагдсан нөхцөлд Засгийн газрын баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулсан байна.

 

Ерөнхийлөгч “Барьцаалагдсан иргэдийн гэр бүл барьцаалагчдад мөнгө төлөхийг зөвшөөрлөө. Гэхдээ Засгийн газар энэ асуудалд хяналтаа тавьж ажиллах болно. Учир нь зэвсэгт бүлэглэлд барьцаалагдах иргэдийн тоо эрс нэмэгдэх эрсдэлтэй” гэж хэлжээ.

 

АНУ-ын Засгийн газар барьцаалагдсан иргэдээ суллахын тулд хэзээ ч барьцаалагчидтай хэлэлцээр хийж, мөнгө төлж байгаагүй. “Дээрх шийдвэрийн улмаас Ойрхи Дорнодод зорчих иргэд илүү эрсдэлд орж байна” хэмээн хэвлэлүүд онцолжээ.

 

Өнгөрсөн жил Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл АНУ-ын гурван иргэнийг барьцаалж, Обамагаас тус бүр нь 100 сая ам.доллар төлөхийг шаардсан ч Ерөнхийлөгч эрс татгалзаж, Иракт цохилт өгөх болсон юм. Барьцаалагчидтай хэлэлцээр хийхээс татгалзснаас болж АНУ-ын иргэн Жеймс Фоулиг АНУ-ын иргэн Стивен Сотлоффи, Питер Кэссиг нар хэт даврагчдын гарт амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин