Тамирчдын өдрийг тэмдэглэнэ
2015-06-25

Жил бүрийн зургадугаар сарын 28-ныг Тамирчдын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Монголын Тамирчдын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Спортын төв ордноос Чингисийн талбай хүртэл биеийн тамир спортын салбарынхан болон төр олон нийтийн төлөөллийн жагсаал болох аж. Улмаар Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх юм байна.

 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигийн хэрэгжилтийг дүгнэж аймаг, дүүргийг шагнаж урамшуулах юм. Мөн тус салбарт амжилт бүтээл гаргасан тамирчдыг шагнаж урамшуулаж аж.

 

Олон нийтэд тэргэнцэртэй спорт бүжиг, хүчний байгууллагын үзүүлэх тоглолт, гимнастикийн үзүүлэх тоглолт, мото спортын үзүүлэх тоглолт, дугуй, тэшүүр, цанын үзүүлэх тоглолүт зэрэг олон төрлийн сонирхолтай үзүүлбэрийг тоглож сонирхуулах гэнэ.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин