Манай улс IMAX 3D кино театртай болно
2015-06-25

Шангрила зочид буудалд  хийгдэж буй кино театрын загвар

 

Монголд кино урлаг хөгжиж байна. Үүнийгээ дагаад үзэгчдэдээ хүргэх техник технологийн дэвшлийг кино компаниуд хийхээр болжээ.

 

Тодруулбал, ирэх 2016 онд манай улс IMAX 3D кино театртай болох аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус кино театрыг тун удахгүй нээлтээ хийх Шангрила зочид буудалд байгуулж байгаа аж.

 

 IMAX гэдэг нь киног илүү орон зайт байдлаар үзэгчдэд хүргэдэг формат юм байна. Энэ чанараараа бусад форматуудаас маш давуу талтай аж. Өөрөөр хэлбэл шинээр гарч байгаа бүтээлийг та frame, k  хамаарахгүйгээр илүү өргөн орон зайгаар хүлээж авна гэсэн үг. Энэ чанар нь уг формат 3D-г илүү түвшинд гаргах үндэс суурийг тавьж өгсөн юм.

 

ОХУ-ын Ленинградад байдаг IMAX 3D кино театр

 

Нөгөө талаас IMAX кино зураг авалтад маш том өөрчлөлт авч ирээд зогсохгүй үзвэрийн танхимд нилээн ашигтай хэлбэрийг бий болгодог аж. Өмнө нь акустик болон хүний харааны өнцөг суудлийн байршлаас шалтгаалж нилээд зайтай байдаг байсан үзвэрийн хэсэг хүмүүст илүү ойртож ирснээр ашиггүй талбай гэдэг зүйл кино  театрт байхгүй болно гэсэн үг юм.

 

Сонирхуулахад,  IMAX 3D кино театрууд одоогийн байдлаар дэлхийд ердөө 430 орчим байдаг юм байна. Тодруулбал, Хойд америк тэргүүтэй цөөхөн улсад байдаг гэнэ.

 

Б.Дэжид 

 

 

Shuud.mn
Сонин хачин