“Оюутолгой”-н төлөвлөгөө нийгэмд хөөс үүсгэсэн
2015-06-25

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийх үеэр “Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагааг үргэлжүүлэх төлөвлөгөөнд талууд гарын  үсэг зурсан. “Оюутолгой”-н  төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн О.Содбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 

-“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээ төлөвлөгөө нь хүчин төгөлдөр биш гэж үзэж байна. Гадаад, дотоодын ямар нэг шүүх дээр маргаан таслах баримт болж чадахгүй. Яагаад гэвэл ҮАБЗ-ийн 2009 оны тавдугаар сарын 9-ний өдрийн тэмдэглэлд “Оюутолгойн гэрээ байгуулагдаж, цаашид үүсэх аливаа нэг асуудлыг ҮАБЗ-д танилцуулж байх ёстой” гэжээ. УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоолд “Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг боловсруулах болон хэлэлцээ хийх ажлуудыг ил тод байлгах, уг ажлын явцыг  УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд мэдэгдэж байх ёстой гэсэн тогтоол байгаа. Тийм учраас Дубайд зурагдсан “Оюутолгой”-н гэрээ биш төлөвлөгөө.  Нөгөө талаасаа олон улсын Арбитрын ямар нэг шүүхэд хүчин төгөлдөр бичиг баримт биш.  Учир нь “Оюутолгой”-н гэрээг Монгол Улсын Засгийн газар зурах үед хэд хэдэн шат дамжлагаар явсан. УИХ-ын тогтоол гарч байсан. Аюулгүй байдлын зөвлөмж гарч байсан. Бүх яамдаас санал авч байлаа. Засгийн газрын тогтоолоор 3 сайд гарын үсэг зурж байлаа. Харин Дубайд “Оюутолгой”-н төлөвлөгөөнд гарын үсэг зурахад Ерөнхий сайд дээр дурдсан шат дамжлагаар явж, зөвлөлдөж, дэмжлэг аваагүйгээр гарын үсэг зурсан. Тийм учраас энэ нь гэрээ биш төлөвлөгөө гэж ойлгох ёстой. Харин төлөвлөгөөг талууд хийж болдог. Заавал дагаж биелүүлэх гэрээний асуудал биш.

 

Анхны хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээнд оролцсон талууд бүрэн оролцоогүй байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд “Айвенхоу майнз” гарын үсэг зурсан. Харин төлөвлөгөөнд “Айвенхоу майнз” оролцоогүй байна.

 

Төлөвлөгөөг үзэгсний дараа Ерөнхий сайдын нийгэмд болоод гадаадын хөрөнгө оруулагчдад өгч байгаа мессэж хэд хэдэн эрсдэл дагуулж байна. Засгийн газар нь гадаадын хөрөнгө оруулагчдадаа худал, буруу ташаа мэдээлэл өгдөг гэсэн ойлголт төрүүлж байна. Учир нь “Оюутолгой”-н далд уурхайн хөрөнгө оруулалт шийдэгдлээ гэсэн мессэж өгсөн. Хэрвээ шийдэгдсэн бол энэ нь гэрээ байх ёстой. Гэрээг талууд даган мөрдөх албатай. Дотооддоо эдийн засгийн хямралаас гарлаа гэсэн цаг зуурын хоосон хүлээлт үүсгэсэн. Валютын ханш буурсан ч бодитой хөрөнгө оруулалт орж ирээгүй. Тиймээс ханш буцаад өссөн. Төлөвлөгөөгөө гэрээ мэт дагаж биелүүлэх ёстой гэсэн ойлголтыг өгч байна гэлээ.

 

УИХ-ын гишүүн О.Содбилэг мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

 

 

-Энэ байр сууриа Засгийн газарт мэдэгдсэн үү?

 

 

-Манай бүлгийн зүгээс “Оюутолгой”-н энэ барим бичиг нь гэрээ юу төлөвлөгөө юу гэдгийг асуусан. Засгийн газраас төлөвлөгөө, ийм процедураар хийгдсэн гэж тайлбарлаж байгаа. Тайлбарыг нь харахад анхны “Оюутолгой”-н гэрээнд хийгдсэн шат дамжлага явагдаагүй учир гэрээ гэж үзэж болохооргүй байгаа.

 

 

-Төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалт хийгдэж болох уу?

 

 

-Энэ төлөвлөгөөний дагуу хөрөнгө оруулалт орж ирж болно. Гэхдээ гэрээ шиг тогтвортой гүйцэтгэгдэх албагүй. Тийм учраас гадаадын банк санхүүгийн байгууллага ч анхааралдаа авсан байх. Гэрээ биш болохоор ямар эрсдэл хүлээх вэ гэдгээ дүгнэж үзнэ. Гэрээ байсан бол санхүүжүүлт тал мөнгө босгоход асуудалгүй.  Олон улсын шүүхэд хандахад гэрээ биш учраас хариуцлага үүрэхгүй.  Нийгэмд эерэг хөөс үүсгэсэн  цаг зуурын  зүйл байна. Энэ төлөвлөгөө анхны суурь гэрээтэйгээ уялдахгүй байгаа.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
z:
ene ooro uamar zamar ene xvrtel uabla da bichxvv uax uu
2018-03-22
зочин:
Хүн болгон үнэлэлт дүгнэлт хийгээд байдаг ч зүйл биш, бухан бяруу шиг ийм юмнууд юу ч мэдэхэв дээ
2015-06-25
Hehe:
Zugeer whahaha l gej helye oor um alga
2015-06-25
irgen:
zuw zuw juldrainuud yugaan medhew dee
2015-06-25
төмрөө:
яг тийм иймэрхүү нусан буунууд олон юм хуцдагл болчоод бгаам да
2015-06-25
zochin:
chadvar muutai zaluu min olon yum yarialgui urdaa baigaa ajilaa xiigeed ter etseg exiinxee idej uusan lai lanchgaas gaigui salaxaa bod
2015-06-25
Зочин:
Хулгайчийн хүүхэд
2015-06-25