Беойнси жирэмсэн болжээ
2015-06-25

Дуучин Бейонси хоёр дахь хүүхдээ тээж буйгаа өөрийн твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдсэн тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ. Өнөөдөр дүү Соланжийн төрсөн бөгөөд Бейонси твиттертээ “Баярын мэнд хүргэе. Төрсөн өдрөө хэзээ ч мартагдашгүйгээр тэмдэглэн өнгөрүүлээрэй” хэмээн жиргэсэн байна. Тэрбээр энэхүү жиргээний дараа “Фэнүүдээ Соланжийн хувьд өнөөдөр гайхалтай өдөр миний хувьд ч гэсэн гайхалтай өдөр тохиож байна. Би нуухыг хүсэхгүй байна. Би жирэмсэн. Ямар том жаргал вэ. Ээж болох дэндүү сайхан гэдгийг би сайн мэдэж байна. Дэндүү жаргалтай байна” гэж жиргэжээ.

 

Энэхүү жиргээний дараа дуучны олон мянган фэнүүд Жей Зигийн гэр бүлд баяр хүргэсэн байна. Саяхан хоёр дахь хүүхдээ тээж буйгаа зарласан реалити шоуны од Ким Кардашианд хүртэл Беойнсид баяр хүргэж твиттертээ “Гайхалтай мэдээ байна. Баяр хүргье” хэмээн жиргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин