Сирийн 12 иргэнийг цаазалжээ
2015-06-26

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй нэгдэж, Сири улсад дайтаж буй “Аль Кайди” бүлэглэлийн дайчид барьцааны иргэдийг цаазалж буй видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цаазлуулсан бүх залуус Сирийн иргэд хэмээн цаазын ял гүйцэтгэсэн нэгэн мэдэгджээ. Хэт даврагчид нийт 12 иргэнийг цаазалсан бөгөөд цаазын ялыг Дамаск хотын ойролцоо гүйцэтгэсэн байна.  

 

Амиа алдсан залуус бүгд Дамаск хотыг чөлөөлөх ажиллагаанд оролцож байсан Сирийн армийн дайчид бөгөөд ихэнх нь өнгөрсөн жил барьцаалагджээ. Тус улсын удирдлагууд өөрсдийг нь хэт даврагчдаас суллахын тулд ямар ч нааштай алхам, яриа хэлэлцээр хийгээгүй хэмээн барьцааны иргэд мэдэгдсэн байна.

 

Бичлэгт барьцааны иргэд амиа алдахаасаа өмнө булшныхаа нүхийг ухаж буй нь бичигдсэн байна. Хэт даврагчид “Тэд өөрсдийн хүслээр булшаа ухаж, үхэхийг хүссэн. Бид тэдний хүслийг биелүүлсэн хүмүүс” гэж хэлжээ. Мөн бичлэгийн төгсгөлд хэт даврагчидтай гэрлэсэн охидыг хальт харуулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин