Халууны улмаас 1000 хүн амиа алдлаа
2015-06-26

Пакистаны төвийн нутгуудаар үргэлжилж буй хэт халууны улмаас амиа алдагсдын тоо 1000 хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Карачи хотноо +45 хэмийн халуунаас +38 болтлоо буурсан ч иргэдийн хувьд байдал байгаа юм. Сүүлийн хэдэн долоо хоног бороо ороогүй учир Карачи хотын ихэнх ус, гол ширгэж иргэд хүндхэн нөхцөлд амьдарч буйг албаныхан онцоллоо. Тус улсын Ерөнхий сайд Наваз Ражик, Карачи хотноо онц байдал зарласан ч ганцхан өдрийн дотор 189 хүн амиа алдсан байна. Ирэх долоо хоногоос төвийн хэсэгт +50 хэм хүрч болзошгүйг АНУ-ын Цаг агаар судлалын төвөөс анхааруулжээ.  

 

Өнгөрсөн сард Энэтхэгийн зүүн бүсэд +52 хэм хүрч, 2174 хүн амиа алдсан юм. Хэт халуунаас болж Шинэ Дели хотын асфальтан зам хүртэл хайлсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин