Баг тамирчдад төрийн далбаа гардуулна
2015-06-26

Дэлхийн оюутны спортын Универсиад XXVIII их наадам БНСУ-ын Гванжу хотноо ирэх долоодугаар сарын 3-14-ны өдрүүдэд Олон улсын оюутны спортын холбоо, БНСУ-ын Засгийн газрын ивээл дор болно.

 

Энэхүү наадамд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдад Монгол Улсын төрийн далбаа гардуулж, үдэн гарган ёслолын ажиллагаа өнөөдөр МУИС-ийн нэгдүгээр байрны Дугуй танхимд 11:00 цагт эхэлнэ.

 

Дэлхийн 170 орны 12000 гаруй тамирчин, төлөөлөгч цугларах, спортын 18 төрлөөр болох энэхүү наадамд Монгол Улсаас спортын 12 төрөлд 200 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм.

 

Б.Бэхи

 

 

Shuud.mn
Сонин хачин