Сочид онц байдал зарлажээ
2015-06-26

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Сочи хотноо онц байдал зарласан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Сочи хотноо хэдэн өдөр тасралтгүй аадар бороо орсны улмаас ихэнх барилга байгууламж үерт автжээ. Аадар борооны улмаас зам, талбай усанд автаж, замын хөдөлгөөн саатахад хүрээд буйг тус хотын дарга Анатолий Пахомов хэвлэлийнхэнд мэдэгджээ.

 

Оршин суугчдын мэдээлснээр Хоста, Кудепста, Херота голууд үерлэсэн гэв. Мөн өнөөдрөөс эхэлж олон улсын нислэгийг хэсэг хугацаанд зогсоож, цахилгааны гэмтэл үүсээд буй газруудад засвар хийхээр болсон байна. Зарим төрийн байгууллагын ажил цахилгаанаас болж саатаад байгаа гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин