АТГ-ын зөвлөмжийг Ховдын удирдлага биелүүлжээ
2015-06-26

Авлигатай тэмцэх газраас өгсөн Зөвлөмжийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар хүлээн, авч, зарим албан тушаалтанд хариуцлага тооцжээ.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан үүргээ биелүүлээгүй тус аймгийн Зэрэг, Дөргөн, Цэцэг, Чандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Ч.Төмөрмөнх, Ц.Мөнхбат, М.Баярт, Л.Гэрэлчимэг, Мөнххайрхан, Манхан сумын цэцэрлэгийн эрхлэгч У.Долгорсүрэн, Д.Хишигсайхан нарын албан тушаалын цалингийн хэмжээг 2 сарын хугацаатай 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, дахин энэ төрлийн зөрчил гаргахгүй байх үүрэг өгчээ.

 

Мөн Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан авлигын зөрчил гаргасан Манхан сумын Засаг дарга С.Гантөмөрт албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Shuud.mn
Сонин хачин