Хориг тавьсан орнуудаа нэрлэв
2015-06-26

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев энэ долоо хоногийн эхээр Европын холбооны орнуудад тавиад буй хүнсний импортын хоригоо үргэлжлүүлэхээ мэдэгдсэн юм. Тэрбээр ямар, ямар улс Оросын хар жагсаалтад багтсаныг хэвлэлийнхэнд мэдэгдээгүй билээ. Тэгвэл Оросын “TASS” агентлаг хоригт багтсан орнуудын нэрийг олон нийтэд зарласан байна. Хоригийн хугацаа нь сунгагдсан улсын тоонд АНУ, Канад, Австрали, Норвеги багтжээ. Эдгээр улсаас ирэх оны наймдугаар сарын 17-ныг хүртэл хүнсний бүтээгдэхүүний импорт хийгдэхгүй юм.

 

Хоригт багтаад байсан Их Британи, Герман, Япон тэргүүтэй орнууд ирэх оноос эхлэн Орост хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхээр болсон эсэхийг Ерөнхий сайд мэдэгдээгүй байна.

 

Европын холбооны орнууд Украины зүүн хязгаарт болж буй хямралаас үүдэж өнгөрсөн оноос эхлэн Оросын Засгийн газрын эсрэг эдийн засаг, худалдаа, боловсрол, аялал жуучлалын салбарт хориг тавьсан юм. Энэхүү хоригийн дараа хориг тавьсан орнуудад хүнсний хориг тавьж буйгаа Оросын талаас зарласан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин