Путинтэй уулзах санал тавьжээ
2015-06-26

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр 19.00 цагийн орчимд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлснээр хоёр орны удирдагчид өнгөрсөн хоёрдугаар сараас хойш утсаар яриагүй гэв. АНУ тэргүүтэй орнууд Украины зүүн хязгаарт эрхээ тогтоохыг санаархаж буй салан тусгаарлагчдыг Оросын Батлан хамгаалах яам зэвсгаар хангадаг хэмээн буруутгаж, хоёр орны дунд цав үүсээд байгаа юм.

 

Путин, Обама нар Украины асуудал, Сирийн иргэний дайн,  Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл, Тегераны цөмийн хөтөлбөрийн асуудлаар байр сууриа солилцсон байна. Тэд хагас цаг ярилцаж, олон асуудалд хамтран ажиллахаар болжээ. Обама ярианы төгсгөлд Путинтэй ойрын хугацаанд уулзах санал тавьсан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Харин ч 2 их удирдагч ярилцжээ: Зөв шийлийн талаар ярьсан байх. Зеленкий дэндүү жигжигдэнэ ээ. Зеенскийн гол буруу ажил нь Гадныханаар Орос улсыг дарах гэж буй нь түмэн буруу юм. Тэгээд хэт жүжүиглэлтэй хандаж байгаа.
2022-08-05
Зочин:
Уулзлаа гээд энэ муу сармагчин хүний хэл ойлгох уу.
2015-06-27
po:
1uda zagnuulsn boolgoson huleelgsn blhr emzg husein obama gomdciin xaxa..muu gomo
2015-06-26
Зочин:
Обама гэж
2015-06-26