Нийслэлийн дүүргүүд цахим хурал хийдэг боллоо
2015-06-26

 

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  Нийслэлийн Засаг даргын тамгын газрын санаачилгаар Нийслэлийн Мэдээллийн  технологийн газраас  Нийслэлийн алслагдсан дүүргүүдийг видео хурлын системд холбох ажлыг хийж гүйцэтгэлээ. Видео хурлын системд холбогдсоноор алслагдсан дүүргүүдийн удирдлага цаг хугацаа алдалгүй, замын зардал зарцуулахгүйгээр ажлын байран дээрээсээ дэвшилтэт технологи ашиглан видео хуралд оролцож цаг үеийн асуудлаа шийдэх боломжтой боллоо.  


Өнөөдөр анхны видео хурал болсон бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун Багануур, Баянзүрх, Багахангай, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын дарга нартай онлайнаар холбогдож, энэ системийг төрийн үйлчилгээнд амжилттай нэвтрүүллээ гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин