Сэтгэл санааны хохирлыг үнэлнэ
2015-06-26

Өнөөдөр Эрүү шүүлтийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх олон улсын өдөр. Тэгвэл ХЭҮК-оос “Эрүү шүүлт болон хохирогчийн эрхийн өнөөгийн төлөв байдал, цаашид анхаарах асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, УЕПГ, ШШГЕГ, ЦЕГ, ТЕГ, АТГ зэрэг 10 орчим байгууллагын төлөөлөгчид оролцож эрүү шүүлт болон гэмт хэргийн хохирогчдын эрхийг хамгаалах чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цааашид авах арга хэмжээний талаар санал солилцож байгаа юм.

 

ХЭҮК-ийн гишүүн П.Оюунчимэг “Хууль, шүүхийн практикт Олон улсын гэрээ конвенцийг хэрэглэх шаардлагатай байна. Хатуухан хэлэхэд өнөөдөр хууль, шүүхийн байгууллагад Олон улсын гэрээ конвенцийг хэрэглэх хэрэг шийдэж байгаа тохиолдол “өдрийн од шиг” цөөхөн байгаа. 2008 оны 2 дугаар сард Улсын дээд шүүхийн 9 тоот тогтоолоор Олон улсын нэгдэн орсон гэрээ конвецид нийтээр тогтоосон хэм хэмжээг шүүх, хуулийн практикт хэрэглэх тухай тогтоол гаргаад өгчихсөн. Тэр тогтоол бол маш сайн болсон. Гэтэл өнөөдөр үүнийг яаж хэрэглэхгүй байгаа учраас хохирогч, сэжигтэн ялтан нь ч хохирсоор байна” гэж ярьсан.

 

Өнөөдрийн байдлаар ХЭҮК-т 400 орчим гомдол ирсний дотор нөхцлийн эрүү шүүлттэй холбоотой гомдол нэлээн хэсгийг эзэлж байгаа аж.

 

Хохирлыг Төрөөс урьдчилан барагдуулах тогтолцоо хэрэгтэй

Харин аливаа гэмт хэргийн хохирогчийг эрхийг хэрхэн хамгаалж, цаашид ямар арга хэмжээ авахаар зэхэж байна вэ. Гэмт хэргийн хохирогчийн иргэдийн өмнөөс ХҮЭК-оос шүүхэд 25 нэхэмжлэл гаргаж, 450 орчим сая төгрөгийг  хохирогчдод олгуулсан байна.

 

Өнөөдөр манайд хохирогчийн эрхтэй холбоотой тэр дундаа хохирлоо нөхөн төлүүлэх асуудал хангалтгүй байгаа. ХҮЭК-оос энэ чиглэлд хэдэн хэдэн судалгааг хийж, ХЗЯ болон холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.

 

ХҮЭК-ын Бодлогын дүн шинжилгээ хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ “Судалгааны дүнгээс үзэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүхээр тогтоодог хэдий ч дараа нь нөхөн төлүүлэх байдал маш дутмаг байна. Тухайлбал, оны эхний таван сарын хугацаанд гэмт хэргийн улмаас 86 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж ҮСХ-ны судалгаагаар гарсан байна лээ. Гэтэл одоогийн байдлаар 15 тэрбумыг нь барагдуулсан байгаа юм. Тиймээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төрөөс урьдчилан барагдуулах тогтолцоог бий болгооч. Дараа нь буруутай этгээдээс төр өөрөө нөхөн төлүүлдэг болгооч гэсэн саналыг тавьж байгаа. Мэдээж эрх зүйн зохицуулалтыг буй болгоод. АНУ, Канад тэргүүтэй дэлхийн 30 гаруй оронд ийм зохицуулалт байдаг”  гэж ярьж байсан.

 

Мөн манайд эдийн бус гэм хорын асуудлыг хуулиар тодорхой зохицуулсан заалт байхгүй. Гэмт хэргийн улмаас хохирсон амь нас, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирлыг үнэлэх үнэлгээ, тооцоо байдаггүй. Харин Европын хөгжингүй орнуудад нөхөн төлбөрийн тухай тусгай хуулийг батлан мөрдүүлж, хэрэглэдэг байна.

 

Манайд ч үүнийг нэвтрүүлэх, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг бодитойгоор үнэлэх аргачлалд суралцаж, гадны туршлагыг судалж байгааг Монголын хохирол үнэлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Бизаагундаа хэлсэн.

 

Тухайлбал БНСУ-д сэтгэл санааны хохирлын суурь үнийг 80 сая вонн гэж үнэлдэг аж. Харин манайд сэтгэл санааны хохиролд юу хамаардгийг тодорхойлсон албан ёсны хуулийн зохицуулалт ч байхгүй. Үүнийг бий болгох, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг бодитойгоор үнэлдэг болохоор ХЭҮК, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хохирол үнэлэгчдийн холбоо зэрэг холбогдох байгууллага ажлын хэсэг байгуулан хамтран ажиллаж байгаа юм байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Монгол улсад хайртай дуртай ханлана нийлнэ хэмээн залилан мэхлэж хамтаран амьдарч эмэгтэй хүнийг бэлгийн мөлжөлгөд ашиглан хаяаж бииеэ сэтгэл санааны хохирол учаруулаж Амь насаан хорлох архии дарсанд орох хүртэл явдал учруулаж байгаа эрчүүд олон болжээ хууль үүнд ямар хариуцлах тооцохгүй байна Ийм бусармаг явдал Монголоор нэг болож эцэгүй хүүхэдүүд өрөх бүрд би боллоо
2020-04-16
Зочин:
uneleh heregtei
2015-06-27