Дуучин Д.Сарангуа хаана явна?
2015-06-26

Дуучин Д.Сарангуа, охин Д.Санчирмаагын хамтАрдын дууг поп хэмнэлд оруулан дуулж, 1990-ээд оны тэртээ багагүй шуугиан тарьж явсан дуучин Д.Сарангуа чадварлаг уран бүтээлчдийн тоонд зүй ёсоор тооцогддог. Сонин содон зүйл сэдэж, урлагийнхан дундаа ялгарч чаддаг байсан түүнийг Ардын уран зохиолч Д.Даржаа агсны охин гэдгийг уншигчид маань сайн мэдэх биз ээ.

 

Д.Сарангуа нэр төр, хөрөнгө мөнгө хөөцөлдөх дургүй учраас болсон, болоогүй баахан тоглолт хэсэхээс татгалзаж “Ховор хүн” байхыг эрхэмлэдэг гэнэ. Тэрбээр нэг хэсэг бурханы шашныг поп урсгалтай хослуулан бүтээл туурвиж явсан ч, өдгөө нам гүм амьдралыг илүүд үзэх болсон гэнэ.

 

Сонирхуулахад, нэлээд хэдэн жилийн өмнө хоёр дахь амьдралаа зохиохдоо адуучин залууг ханиараа сонгосон гэх ярианд өртөж явсан ч дуучин Д.Сарангуа “Бид хоёр хотод танилцсан. Нөхөр маань адуу маллах нь байтугай, хөдөө амьдарч үзээгүй хүн. 21 аймгаар аялан тоглолт хийхээсээ өмнө нөхөртэйгээ танилцаж “Хайр дурлал мандтугай” гээд л хоёулаа суучихсан. Тэгээд хөдөөгүүр хийх тоглолтоо нөхөртэйгээ хамт зохион байгуулсан болохоор хүмүүс намайг адуучин залуутай суучихсан юм шиг яриад байгаа. Хадмууд маань намайг тоглолтоо хийгээд очиход тайзан дээр гарч ирээд танилцсан шүү дээ” хэмээн ярьжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
оргил:
сарангуа бол маш их чадварлаг дуучин
2020-09-26
jak:
az jargal husie.ardin duuniha sanaag sarantuya-d aldaj bdag tsagaan tailgan hun de chi.teglee geed chi jargalaa aldsan bish de.oros judaggui awgai zan gargaj chamaig gomdooj bhad bi ih uruwduj bsan .shu chamaig.chi shu sarangya.
2015-06-28