Чуулганы хугацааг сунгажээ
2015-06-27

Өчигдөр Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсгийг үндэслэн Захирамж гаргажээ. Захирамжийн дагуу Монгол Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацааг 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг дуустал сунгахаар заасан болохыг УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
tsagaa oloh um daa:
10-d luivariin huuliudaa batlaad 9 honog amraad irehed buh zuil martagdana,
2015-06-28