Оргосон хоригдлыг барьжээ
2015-06-29

 

Чанга дэглэмтэй хорих ангиас энэ сарын 6-нд 49 настай Ричард Матт, 35 настай Дэвид Свеат нар оргосон юм.  Эрэн хайх ажиллагаанд Нью Йоркийн 1800 орчим цагдаа оролцсон юм. Цагдаа нар өчигдөр Ричард Маттыг уулнаас олж, аюулгүй болгожээ. “Матт эсэргүүцэл үзүүлсэн учир гал нээсэн” хэмээн Нью Йорк хотын цагдаагийн газрын түрүүч Чарльс Гесс мэдэгджээ.  Түүнтэй хамт шоронгоос оргосон Дэвид Свеатыг өчигдөр 6.25 цагийн үед “Albany Medical Center” эмнэлгийн ойролцоогоос баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тэрбээр биедээ галт зэвсэггүй байжээ.

 

Свеатыг Нью Йоркийн цагдаагийн ажилчид тусгай бүхээгтэй машинд суулгаж, мэдүүлэг авахаар авч явжээ.

 

Харгалзагчдын хайнга зангаас болж оргон зайлсан Ричард Матт, Дэвид Свеат нарыг аюулгүй болгож, баривчилсаны дараа тус хотын цагдаагийн дарга Андрей Куомо “Нью Йорк болон АНУ-г заналхийлээд буй хоригдлуудын нэг нь амиа алдаж, нэгийг нь баривчилсан. Мөн тэднийг шоронгоос оргоход нь тусалсан эрэгтэй, эмэгтэйг баривчлаад байгаа. Тун удахгүй Свеатыг хуулийн дагуу шийтгэх болно ” гэж хэлжээ.

 

Куомо хоригдлуудыг баривчилсан цагдаагийн нийт бүрэлдэхүүнд баяр хүргэж, Ерөнхийлөгч Барак Обамагийн гарын үсэгтэй талархалын бичгийг гардуулан өгчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин