Д.Эрдэнэбат Японд айлчилж байна
2015-06-29

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Япон Улсад ажлын айчлал хийж байна.

 

Айлчлалын хүрээнд Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын VII зөвлөлдөх уулзалтыг Токио хотноо зохион байгуулах юм. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн түншлэлийг бэхжүүлэх зорилгын хүрээнд энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж буй. Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын талаас 60 орчим  аж ахуйн нэгжийн 80 гаруй  төлөөлөгч оролцоно.

 

Айлчлалыг зохион байгуулснаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, бизнес, хөрөнгө оруулалт, худалдааны харилцаа өргөжих боломж бүрдэнэ гэж  үзжээ. 

 

Түүний айлчлал долоодугаар сарын нэгэнд өндөрлөнө.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ дурак бас юугаа хийжь япопд доншуучилж яваа вм болоо!
2015-06-29