Грекийн банкууд хаалгаа барилаа
2015-06-29

 

Грекийн Засгийн газар маргааш Олон улсын валютын сангаас зээлсэн 1.6 тэрбум еврогоо эргүүлэн төлөх ёстой билээ.  ОУВС, Грекийг заасан хугацаандаа өрөө барагдуулахгүй бол олон улсын шүүхэд өгөхөөс гадна өндөр хүү бодохоо сануулсан тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

Гэхдээ Грек өрөө барагдуулах эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд өнөөдрөөс эхлэн тус улсын банкууд үйл ажиллагаагаа зогсоожээ. Банкууд ирэх сарын 7-ныг хүртэл хаалгаа барьж, өчигдөр 20.00 цагт бэлэн мөнгөний машинд байршсан мөнгөө эргүүлэн татсан байна. Их өрийн асуудлаас болж Европын төв банк, Грекийн банкуудад санхүүжүүлэлт олгохоо албан ёсоор зогсоожээ. Тус улсын Ерөнхий сайд Алексис Ципрас хэвлэлийнхэнд “Банкууд үйл ажиллагаагаа зогсоосон ч тэтгэвэр, цалинг хугацаанд нь олгох болно. Зээлээ эргүүлэн төлөх асуудлаар зээлдэгчидтэй тохиролцоонд хүрэхээр ажиллаж байна. Засгийн газар бүхий л бололцоогоо ашиглаж байгаа” гэж хэлжээ.

 

Германы Канцлер Ангила Меркел “Европын холбоо, Грект боломж олгохыг хүсэхгүй байна. Бид хангалттай хүлээсэн” хэмээн мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин