Дэлхийг цочроосон гурван халдлага
2015-06-29

 

Өнгөрсөн амралтын өдөр Тунис, Франц, Кувейт улсад халдлага болж, 70 гаруй энгийн иргэн харамсалтайгаар амиа алдлаа.  Гурван халдлагыг цагдаагийнхан Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл захиалсан хэмээн хардаж байгаа. Олон улсыг айдаст автуулсан халдлагуудын талаарх мэдээллийг Британийн “www.telegraph.co.uk” сайт мэдээлжээ. Энэхүү мэдээллийг хүргэж байна.

 

Кувейт дэх халдлага

 

 

Өнгөрсөн баасан гаригт өөрийгөө “Халифын вант улс” бүлэглэлийн дайчин хэмээн нэрлэсэн амиа золиослогч Кувейтийн зүүн мужийн Аль Саварбер дүүрэг дэх Имам Садик гэх шийт шашны сүмд халдлага үйлдэж, амиа золиослосон юм.

 

Халдлага болох үед тус сүмд нийт 2000 мөргөлч байжээ. Харамсалтай нь 27 хүн амиа алдаж, 155 хүн шархтжээ. Энэхүү халдлагаас хоёр цагийн дараа “Халифын вант улс” бүлэглэл амиа золиослогч этгээдийг хэт даврагч хэмээн мэдэгдэж, халдлагыг зохион байгуулснаа хүлээн зөвшөөрчээ. Кувейт хотын захирагч Табет аль Муханна хэт даврагчдад хариуг нь барихаа мэдэгдэж, дахин халдлага гарахаас сэргийлж хөл хорио тогтоосон билээ. Ирэх долоо хоногт амиа алдагсдад хүндэтгэл үзүүлнэ.  

 

Тунис дахь халдлага

 

 

Тунис улс дахин хэт даврагчдын гол бай боллоо. Сейфеддине Резгуй гэх оюутан залуу Тунисын Сус хотноо байрлах амралтын газар халдлага үйлдэж, 38 хүний аминд хүрсэн билээ. Залууг цагдаагийнхан буудан хөнөөсөн бөгөөд түүнийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой байсныг нь тогтоосон юм. Гэрчүүдийн мэдээлснээр залуу амарч байсан хүмүүс рүү шууд гал нээж “Аллах, аллах” хэмээн хашгирч байсан гэв.  Халдлагын дараа тус улсын Ерөнхий сайд Хабиб Ессиб орон даяар хамгаалалтаа сайжруулах зарлиг буулгажээ.

 

Өнгөрөгч гуравдугаар сард Тунисын нийслэл хотноо байрлах “Бардо” музейд зэвсэглэсэн этгээдүүд дайрч, 22 хүний аминд хүрсэн юм. Энэхүү халдлагыг “Халифын вант улс” бүлэглэл зохион байгуулснаа мэдэгдсэн билээ.

 

 

Франц дахь халдлага

 

 

Исламын шашинтан Яссин Салхи гэгч Францад халдлага үйлдсэн  юм. Тэрбээр галт зэвсэг ашиглаагүй бөгөөд хүйтэн мэсээр үйлдвэрийн ажилтны толгойг тасалсан байна. Яссинийг цагдаагийнхан баривчилсан бөгөөд түүнийг “Халифын вант улс” бүлэглэлтэй холбоотой эсэхийг нь тодруулахаар ажиллаж байгаа юм. Яссин нэгэн химийн үйлдвэрийн 31 настай эмэгтэйн аминд хүрч, улмаар толгойг нь тасалжээ. 2006 онд Яссинийг хэт даврагчидтай холбоотой байж болзошгүй хэмээн баривчилж байсан юм.

 

Эргэн сануулахад “Халифын вант улс” бүлэглэлийн хоёр дайчин “Charlie hebdo” шог сэтгүүлийн редакцийн байранд нэвтэрч, 17 хүний аминд хүрсэн бол энэхүү хэргээс цагийн дараа эрэгтэй, эмэгтэй хэт даврагчид супермаркет барьцаалж , таван хүний аминд хүрсэн билээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
NOVSHNUUDIIG OORSDIIG TOLGOIG NI SAIN TASLAH HEREGTEI YEROPUUD HARIUG NI SAIN BARIHGUI L BAINA DAA HUNII ERH ENE TER GEJ MUSULMANUUD BUUR DAVRUULCHIHJEE GITLER ONOO UED BAISAN BOL MUSULMANUUDIIN 80 HUVIIG USTGACHIHSAN BAIGAA
2015-06-29