“Залуусын наадам” 11-нд эхэлнэ
2015-06-29

Үндэсний их баяр наадмаар Монголын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын наадам”-ыг дөрөв дэх  жилдээ зохион байгуулах гэж байна.


“Залуусын наадам”-ын нээлт ирэх долоодугаар сарын 11-ний 13.00 цагт болно. Уг наадамд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус олон нийтийн залуучуудын байгууллагууд, урлаг спортын залуу одод, залуучуудыг дэмжигч ХХК-иуд, төрийн түшээд,  МЗХ-ны 21 аймаг, салбар хороод, дүүргийн залуучуудын холбоод, сайн дурынхан, клуб, наадамчин олон оролцоно. Залуусын наадам нь Монгол ёс заншилаа дээдлэх, бахархах сэтгэлээг залуучуудад түгээдгээрэй онцлогтой бөгөөд энэ жилийн хувьд залуустаа зориулж МАЙХАН ZONE байгуулж залуусын ая тухтай наадах нөхцөл бүрдүүлэхийг зорьж байгаа аж.

 

Shuud.mn
Сонин хачин