”Алтан хүрээ” наадмын талаар мэдээлнэ
2015-06-30

Чингис зочид буудалд

09:30 цагт Зээлийн батлан даалт сан нь Азийн хөгжлийн банктай хамтран "Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх" төслийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн семинарыг зохион байгуулна. Холбоо барих утас: 99084424

 

Шангрри-Ла зочид буудлын 1 давхарт

10:00 цагт Шагдарсүрэн эмчийн орчуулсан Н.Назарбаевын сонирхолтой номын нээлт болно. Казахстан услын ЭСЯ-ныхан оролцоно.

 

Нийслэлийн иргэний танхимд

10:30 цагт Нийслэлийн Аялал жуулчлалын газрааас маргааш таксины жолооч нарт зориулсан сургалтыг зохион байгуулна. Утас 96660456

 

Үндэсний мэдээллийн төвд


11:00 цагт БНГУ-ын “ХЕОС Энержи” ХХК-иас Монголд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх боломж болон олон нийтийн хэрэглээний мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр ХААИС-тай хамтран ажиллах болсон талаараа мэдээлэл хийнэ. Нөхөн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлээрээ дэлхийд нэгдүгээрт жагсдаг тус улсын туршлагаас сонирхоорой.


12:30 цагт Хохирогчдын холбоо, 2008 оны долдугаар сарын 1-ний хэлмэгдэгсдийн төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудаас долоон жилийн өмнөх долдугаар сарын 1-ний хар өдрийг дурсч мэдээлэл хийнэ.

 

Авлигатай тэмцэх газарт

11:00 цагт 2015 оны эхний хагас жилд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа талаар мэдээлэхээр хэвлэлийн хурал зарлаж байна.

 

Монгол Ньюсийн мэдээллийн төвд

11:00 цагт  Урианхай түмний Алтан хүрээ VIII наадмын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Эрхэм сэтгүүлчдийг урьж байна.

 

Баянзүрх дүүргийн Тамгын газрын хурлын танхимд

12.00 цагт Сансарын тунел, Баянцээлийн баар рестораны үйл ажиллагааг зогсоох талаар хэвлэлийн бага хуралтай. Хэвлэлийн бага хурлын талаар болон тус сэдвээр 99008498. 99810808.99056016 дугаараас мэдээлэл авч болно шүү.

 

Монголын Консерватив намын байранд

12.00 цагт нийслэлийн Консерватив нам байгуулагдаж буйтай холбогдуулан хэвлэлийн бага хуралтай.

 

Shuud.mn
Сонин хачин