Сумдын цагдаа нарт сургалт хийжээ
2015-06-30

Баянхонгор аймгийн МХГ-аас Байгаль орчин, геологи уул уурхай, цацрагийн хяналтын “Иргэн бүр–Эрсдэлгүй орчинд” сарын аяныг өрнүүлж буй. Тус аяны хүрээнд Баянхонгор аймгийн 19 сумдын Цагдаагийн хэсгийн төлөөлөгч нарт сургалт зохион явуулжээ.

 

Байгаль орчин, Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч нарын хийсэн тус сургалтаар Төрийн хяналт шалгалтын тухай, Ашигт малтмалын тухай, Ойн тухай, Амьтны ангийн тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэнд хяналт тавих тухай хуулийг таниулах хичээлүүд оржээ. Мөн тэд Засгийн газрын тогтоол болох “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын хэрэгжилтийн байдал, илэрч буй зөрчил дутагдлыг таслан зогсоох, цаашид хамтран ажиллах талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон байна. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин