Грекийн хувь заяаг иргэд нь шийднэ
2015-06-30

 

Грек улсад энэ ням гаригт бүх нийтийн санал асуулга явагдах билээ. Энэхүү санал асуулгын үр дүнгээр “Грек, Европын холбоонд үлдэх үү” эсвэл Засгийн газраас хэрэгжүүлж буй хэмнэлтийн арга хэмжээг дэмжих үү” гэдгээ шийдвэрлэх юм.  Тус улсын Ерөнхий сайд Алексис Ципрас зээл олгогчидтой тохиролцоонд хүрч чадаагүй бөгөөд өнөөдрийн дотор Олон улсын валютын сангаас зээлсэн 1.6 тэрбум еврогоо эргүүлэн өгөх ёстой ч Грек зээлээ барагдуулах асуудлаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.  Ципрас “Грек, Европын холбооноос гарвал Засгийн газар шинэ, шинэ арга замыг хайх болно. Хэрвээ иргэд  Грекийг, Европын холбоонд үлдэх ёстой гэж үзвэл надад огцрохоос өөр зам алга” гэж мэдэгдэв.

 

Зарим иргэн “Грек, Европын холбооноос гарвал эдийн засгийн уналтад орж, улмаар дампуурлаа зарлах эрсдэлтэй. Ерөнхий сайдын саналыг дэмжвэл Грек илүү том асуудалтай нүүр тулах болно. Засгийн газар эдийн засгийн хүндрэлээсээ гарахын тулд тэтгэвэр, тэтгэмж, цалинг танах эрсдэлтэй” гэжээ. 

 

Германы дэд канцлер Зигмар Габриель “Грекийн ард түмэн Грекийн хувь заяаг шийдвэрлэх болно. Иргэд аль замыг сонгохыг тун удахгүй харна” гэж хэлжээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин