Шатарчдын дэлхийн олимпиад Улаанбаатарт болно
2015-06-30

“Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад-2015” тэмцээн манай улсад болно. Тэмцээн энэ оны наймдугаар сарын 19-29-нд Улаанбаатар хотноо болох бөгөөд одоогоор 50 гаруй орон оролцох мэдүүлгээ өгчээ.

 

Сүүлийн жилүүдэд өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, сурагчдын дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн Монгол Улсын амжилт, манай тамирчдын ур чадвар сайжирсаар байгаа нь энэхүү олимпиадыг зохион байгуулах эрх авахад чухал нөлөө үзүүлжээ. Зөвхөн сүүлийн 2 жилд дээрх тэмцээнүүдээс 5 алт, 9 мөнгө, 7 хүрэл медалийг манай өсвөрийн тамирчид авчээ.   

 

Shuud.mn
Сонин хачин