АТГ-т шалгаж байна
2015-06-30

Авлигатай тэмцэх газар оны эхний зургаан сарын байдлаар хуульд заасан харьяаллын 217 үйлдэл, 204 холбогдогчтой 147 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Одоогийн байдлаар 62 эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна гэж тус газрын хэвлэл мэдээллийн ажилтан Т.Мөнхтунгалаг мэдээллээ.

 

Тухайлбал, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Пүрэвдорж болон бусад албан тушаалтанд холбогдуулан Эрүүгийн хуулийн 273 дугаар зүйлийн 273.2, 263 дугаар зүйлийн 263.2, 150 дугаар зүйлийн 150.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа энэ сарын 6-ний өдөр эхэлжээ.

 

Мөн Улаанбаатар төмөр замын /УБТЗ/ ерөнхий инженер Г.Сэрээнэндоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Түүнийг энэ сарын 15-ны өдөр сэжигтнээр цагдан хориод удалгүй сулласан. УБТЗ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашигласан хэрэгт сэжигтнээр татсан гэж эх сурвалж мэдээлж байна.

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэнг өнгөрөгч тавдугаар сарын 21-ны өдөр АТГ-аас саатуулсан. Түүнд Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 /Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/ зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Г.Дэнзэнгийн цагдан хорио үргэлжилж байгаа.

 

АТГ-аас Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл, 265 дугаар зүйл, 263 дугаар зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж буй таван хүнийг цагдан хориод байгаа аж.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Элбэгээ:
Манай С. Баяр хамгийн азтай хүн. Оюутолгойн гэрээг дуусангуут бие нь муудаад Ерөнхий сайдын ажлаа өгөөд эмчлүүлэхээр АНУ явсан чинь тэнд гэнэт 7 хаустай болчихсон, гэтэл бие нь маш муу болоод ЕС-ын ажлаа хийж чадахгүй үхэх гэж байсан чинь гэнэт залуу эхнэртэй болоод хүүхэд нь гараад дахин аав болсон. Ийм гоц азтай товариш зөвхөн манайд л байдаг юм. Түүнийг АТГ гэдэг дэлхийд хамгийн сайн ажилладаг газар шалгахаар огт гэмт хэрэг биш болчихдог үнэхээр азтай хүн шүү.
2015-06-30