Аффлек эхнэрээсээ салахаар болжээ
2015-07-01

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек, эхнэр Женнифер Гарнерээс салахаар болжээ. Тэд 2005 оны долоодугаар сард хуримаа хийсэн юм. Тун удахгүй тэдний хуримын 10 жилийн ой тохиох байсан билээ. Хосын салах шалтгаан Аффлекээс болсон аж. Тэрбээр эхнэрээ хуурч байснаа хэдхэн сарын өмнө мэдэгдэж, гэр бүлээсээ уучлалт гуйсан юм.

 

“Гарнер энэхүү мэдээллийн дараа гурван хүүхдийнхээ хамтаар Нью Йоркт байрлах ээжийндээ хэсэг хугацаанд амьдарсан. Хэсэг хугацааны дараа нөхөртэйгээ эргэн нийлсэн ч энэ удаад албан ёсоор салахаар боллоо” хэмээн “www.dailymail.co.uk” мэдээлжээ. Холливуудын хамгийн бат бөх гэр бүл гэгддэг Аффлекийн гэр бүл ийнхүү салахаар болжээ.

 

Жүжигчин эр хэвлэлээр гарч буй мэдээллийг үгүйсгээгүй бөгөөд твиттертээ “Бидний амьдрал дэндүү жаргалтай байсан. Харамсалтай нь миний алдаанаас болж гэр бүл минь салахаар боллоо” гэсэн байна. Харин Гарнер “Хүүхдүүдийнхээ эцгээс салах амаргүй шийдвэрийг би гаргалаа. Гэхдээ эхэлж хуурсан хүнийг уучлахыг хүсэхгүй байна. Тэр биднийг гомдоолоо” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин